Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Brad Pitt зурагчин болов

Angelina Jolie-г кино зураг авалттай завгүй байх зуурт Brad Pitt Венецийн каналаар хувийн усны такси хөлслөн зугаалж байна. Өчигдөр түүнийг алдарт Венецийн каналаар зугаалан, гэрэл зураг дарж явахад папарацийнхан “барьж авчээ”. Барилга, архитектурын талын хоббитой Brad Pitt цас намуухнаар хаялсан энэ өдөр үзэсгэлэнт Венец хотын дүр зургийг камерынхаа дуранд буулгаж буй нь энэ.
Тэрбээр тун удахгүй Bennet Miller-ийн найруулах “Moneyball” кинонд тоглох гэж байгаа юм.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж