Лонх виски 1.5 сая ам.доллароор зарагджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Лонх виски 1.5 сая ам.доллароор зарагджээ

Лонх виски 1.5 сая ам.доллароор зарагджээ

Саяхан Лондонд болсон дуудлага худалдааны үеэр нэг лонх вискиний үнийн дээд амжилт тогтоогдсон байна.

Вискиг модон торхонд удаан дарах тусам амт чанар нь сайжирдаг тул Макаллан вискиг Шотландад 1926 онд дарж эхлээд, 60 жилийн дараа задалж савласан байна. Харин удаан дарсан виски ууршиж, хэмжээ нь багасдаг тул тус вискиг маш цөөн тоогоор савласан аж. Тэдгээрийн нэг нь өнгөрсөн хавар 1.1 сая ам.доллароор зарагдаж байсан нь тухайн үедээ үнийн дээд амжилтыг тогтоогоод байв.

Хамгийн үнэтэй буюу 1.5 сая ам.доллароор зарагдсан Макаллан вискиний лонхны шошгыг Ирландын уран бүтээлч Майкл Диллон гэдэг хүн зуржээ. Шотландын зүүн өмнөд хэсэгт жаран жилийн турш дарсан Макаллан вискиний шошгийг Майкл Диллоноос гадна Битлз хамтлагийн “St. Peppers lonely hearts club band” цомгийн нүүр зургийг зурсан Питер Блэйк болон Италийн зураач Валерио Адами нар зурсан байна. Харин Валерио Адами, Питер Блейк нар 12 лонхны шошгийг зурсан бол Майкл Пиллон зөвхөн ганцхан лонхны шошгыг зурсан нь энэ байжээ.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж