Өнөөдөр “Дэлхийн нойрны өдөр” тохиож байна. Эл өдрийг Олон улсын анагаах ухааны нийгэмлэг 2008 оноос эхлэн тэмдэглэж ирсэн аж. Гол зорилго нь хүн төрөлхтний нойрсох хугацаа жил ирэх бүр багассаар байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах явдал юм байна.
Нийгмийн байдал, шашин шүтлэг, боловсрол, соёлын түвшнээс үл хамааран хүн амьдралынхаа гуравны нэг орчмыг унтаж өнгөрүүлдэг гэж үздэг. Насанд хүрсэн хүний унтах зохистой хугацаа нь хоногт 7-8 цаг байдаг.
Гэвч сүүлийн 20 жилд хүний унтах цаг хугацаа 30 минут багассан нь нойргүйдлийн шалтгаан болж байгаа аж. Эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхийг бодвол оюуны хувьд өдрийн туршид илүү эрчимтэй ажилладаг учир тэд шөнөдөө илүү удаан унтах шаардлагатай байдаг байна.
Холбоотой мэдээ