Н.Номтойбаяр:Би намд биеэ үнэлж явдаг хүн биш

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр:Би намд биеэ үнэлж явдаг хүн биш

Н.Номтойбаяр:Би намд биеэ үнэлж явдаг хүн биш

МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж нэр бүхий таван гишүүнийг намаасаа хөөсөн тухай шийдвэр гарсан ч тус шийдвэрээ буцаасан гэдгийг хяналтын хорооны гишүүн Х.Болдмандал хэлсэн билээ.

Тус хөөгдсөн гишүүдийн дунд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр байсан юм. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Нэр бүхий гишүүдийг намаасаа хөөсөн гэдэг мэдээлэл үнэн үү? Таны нэр дунд нь байсан? 

-Хяналтын хороо өчигдөр 11 гишүүний ирцтэй хуралдаж хэлэлцэх асуудлаа баталсан хэдий ч дундуур нь Хяналтын хорооны дарга нь нэр бүхий гишүүдийг хөөх асуудлыг нэмж оруулсан. Санал хураахад энэ бол дүрмийн бус ажиллагаа гэж нэг хүн эсэргүүцсэн, загнуулсан. Санал хураалтад оролцсон 11 гишүүний 10 нь дэмжсэн. Тогтоолын төслөө бэлдсэн байх ёстой. Гэвч бэлдэх гэж гурван цаг ноцолдсон ч чадаагүй. Учир нь дүрмийн зохицуулалт байхгүй. Намын анхан шатны байгууллагаас шийддэг. Миний хувьд Дорнод аймгийн МАН-ын хороонд харъяалагддаг.  Удалгүй гаргасан шийдвэрээ буцааж, худал мэдээлэл өгсөн. Д.Батбаатар худал мэдээлэл өгснөөр хяналтын хорооны 10 гишүүний санал хүчингүй болохгүй. Гаргасан шийдвэрээ хүчингүй болгоогүй. Хэвээр батлах, хүчингүй болгох талаар дахин хуралдаагүй".

-Тогтоолыг нь та харав уу?
-Тогтоолоо үйлдэж чадаагүй. Намын дүрэмд маш тодорхой бий. Би тогтоолооо хүлээгээд намын батлахаа өгөх гээд хүлээгээд байна. Өчигдөр сонсоод намынхаа батлахыг өвөртлөөд явж байна.

-Таныг намаас хөөх шалтгааныг юу гэж харж байна вэе ?
-Тогтоол гараагүй, ямар шалтгаанаар хөөж байгаа нь тодорхойгүй байгаа. Сүүлийн үед улс төрийн хүрээнд хийсэн үйлдэл, хэлсэн үг минь буруу юм болов уу гээд бодож байна. Буруу зүйл байхгүй. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн буруу ташаа мэдээлэл өгч байхад нь би орж залруулсан. ЖДҮХС-аас олон сайд нэг дор ижил хэмжээтэй мөнгө авсан. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд түр хороо байгуулсан. Ийм л шалтаг юм болов уу гэж бодож байна.

-Тогтоолын төсөл гарчихвал намынхаа батлахыг өгөх юм уу?
-Өгнө. Өвөртлөөд явж байна.

-Дүрмийн бус шийдвэр гэж та өөрөө хэлсэн. Тийм байсан ч өгөх юм уу?
-Тийм. 2017 онд намын их хурлаар дүрмийн өөрчлөлтийг хийсэн. Дээд шүүхэд бүртгэлтэй дүрэм.

-Таныг ХҮН намд орно гэсэн мэдээлэл байна, үнэн үү? 
-Үгүй. Би намд биеэ үнэлж явдаг хүн  биш.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж