УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүтэй төлөөлөгчид Лондон хотноо зохион байгуулагдсан “Mines and Money” арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээ нь дэлхийн санхүүгийн томоохон төв болох Лондон хотод жил бүр зохион байгуулагддаг бөгөөд уул уурхайн төслийн хөрөнгө оруулагчид, төсөл хэрэгжүүлэгчид хуран чуулдаг.
Энэ жил 2500 гаруй уул уурхайн салбарын шийдвэр гаргах төвшний төлөөлөгчид, 600 гаруй хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд, 200 орчим уул уурхайн томоохон компанийн төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын уул уурхайн салбарыг хөрөнгө оруулагчдад сурталчлах зорилго бүхий хурал зохион байгуулж, Засгийн газраас ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын 73 дугаар тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгүүлж арилжихаар тогтсон. Энэ хүрээнд УУХҮЯ болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөгчид Лондонгийн Хөрөнгийн биржийн удирдлагуудтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох уулзалт хийв.
Эх сурвалж: УУХҮЯ
Холбоотой мэдээ