“Хичээх өдөр”-өөр автомашины осол эрс буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

“Хичээх өдөр”-өөр автомашины осол эрс буурчээ

“Хичээх өдөр”-өөр автомашины осол эрс буурчээ

Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө “Хичээх өдөр” арга хэмжээг өчигдөр /2018.11.29/ зохион байгуулсан. Энэ өдөр зам тээврийн осол эрс буурч,  хүний амь эрсдээгүй байна. Тодруулбал, “Хичээх өдөр” 191 дуудлага ирж, дөрвөн хүн бэртсэн нь бусад өдрүүдтэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, Тээврийн цагдаагийн газарт өдөрт дунджаар 400 орчим осол аваартай холбоотой дуудлага ирж, өдөр бүр 1-2 хүн амиа алдаж, 15-20 хүн бэртдэг байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат "Зам, тээврийн осолгүй амьдрах боломжтойг эл арга хэмжээ харууллаа. Бүртгэгдэж буй ослын дуудлага, мэдээлэл 60, бэртсэн хүний тоо 70 хувиар буурч, хүний амь эрсэдсэнгүй. Жилд 600 орчим хүн ослоор амиа алдаж, 1000 гаруй хүн бэртэж хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тэгвэл бүгдээрээ хичээснээр зам, тээврийн осол гаргахгүй байх боломжтойг та, бид хамтдаа баталж чадлаа. Цаашид хамтдаа сэргийлж, сайжруулах шаардлагатай олон асуудал бий. Тухайлбал, жолооны эрх олгох сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хянаж, сайжруулах шаардлага байна. Мөн жолооч нарыг тогтсон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт хамруулж, жолоодох эрх үргэлжлүүлэн олгох, эсэхийг шийддэг  тогтолцоотой болгох шаардлага тулгарч байна" гэсэн юм.

Зам, тээврийн ослыг бууруулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах чиглэлээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-аас шат дараатай арга хэмжээ авах талаар тус хурлын ХМОНХТ-ийн дарга Ц.Мөнхбаатар хэлсэн юм. Тэрбээр "Осол гаргах томоохон шалтгаан нь анхаарал болгоомжгүй байдал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлснээс үүдэлтэй байна. НИТХ, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс эдгээр зөрчлийг бууруулах чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авна" гэв.

“Хичээх өдөр” арга хэмжээг НИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж