Сахиусан тэнгэрийн сонгосон монгол ноолуур

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Сахиусан тэнгэрийн сонгосон монгол ноолуур

Сахиусан тэнгэрийн сонгосон монгол ноолуур

Дэлхийн хамгийн алдартай загварын сэтгүүл “Vogue” саяхны нэг нийтлэлдээ “Мандхай кашмер” брэндийг үүсгэн байгуулагч монгол бүсгүй Ж.Мандхайг онцолжээ. Ингэхдээ алдарт “Victoria’s secret” шоуны сахиусан тэнгэр, дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч Жижи Хадид “Мандхай кашмер”-ийн цамцаар гоёх болсон тухай нийтэлсэн нь түүний загварууд, монгол ноолуур, монгол бүсгүйн ур ухаан дэлхийн хэмжээнд үнэлэгдэж чадаж байгааг харуулж буй юм. Мөн Жижи Хадидын дүү Белла Хадид, "Spice Girls" хамтлагийн дуучин Жери Хорнер гэх мэт алдартнууд Ж.Мандхайн зохион бүтээсэн хувцсаар гангарах дуртай болсон гэнэ.

Одоогоос 25 жилийн өмнө буюу Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих үед Ж.Мандхайн аав “Буян кашмер” компаниа байгуулж, ноолуурны үйлдвэр дотор бага насаа өнгөрөөсөн тэрбээр “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би өөрийгөө их азтай хүн гэдгээ мэднэ. Би хэзээ ч нийлэг материалтай хувцас өмсөхгүй. Би чинь ноолууран дунд л амьдардаг эмэгтэй шүү дээ. Ноолуур бол дэлхий дээрх хамгийн төгс материал” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр өөрийн эх орны тухай, цаг агаарын хатуу ширүүн уур амьсгалыг дулаан ноолуурын ачаар даван туулдаг ямаан сүргийн талаар, ноос ноолууран бүтээгдэхүүн ямар шат дамжлагаар хэрхэн бүтдэг тухай, мөн аавынх нь үүсгэн байгуулсан “Буян кашмер” компанийн үйлдвэр дотор өнгөрүүлсэн бага насны дурсамж, өнөө цагт загварын ертөнцөд ноос ноолууран бүтээгдэхүүн ямар байр суурь эзэлж байгаа гэх мэт маш олон сонирхолтой зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан байна.

Processed with VSCO with b1 preset

Английн Лондон хотноо хувцас загварын чиглэлээр суралцаж төгссөн өдгөө 30 настай авьяаслаг, мэдрэмжтэй загвар зохион бүтээгч Ж.Мандхай  2014 онд өөрийн нэрийн “Мандхай кашмер” ноолууран хувцасны брэндийг бий болгожээ. Одоо түүний загварууд Англид хэдийн танигдаж HUNGER, The Times, Style, Bazaar, GLAMOUR,The Telegraph, Grazia, ELLE гэх мэт дэлхийн хамгийн том загварын сэтгүүлүүд түүний загваруудыг онцлон бичиж байжээ.

 

 

 

эх сурвалж: Vogue

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж