Дуучин С.Хишигжаргал удахгүй амаржина

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Дуучин С.Хишигжаргал удахгүй амаржина

Дуучин С.Хишигжаргал удахгүй амаржина

"UBS" телевизийн "Universe Best Songs" тэмцээнд оролцож урлагт анх хөл тавьж байсан нэгэн бол дуучин С.Хишигжаргал юм. Тэмцээний шилдэгт шалгаран үлдэж кинонд дүр бүтээсэн цагаасаа эхлэн олны хараанд өртсөн тэрбээр удалгүй продюсер Б.Ангирмаагийн ивээлд багтан уран бүтээл туурвих болсон. Дуулах, жүжиглэхээс гадна дууныхаа шүлгийг хүртэл өөрөө зохиочихдог чамгүй авьяастай тэрбээр телевизийн салбарт мөн хүч үзэн нэвтрүүлэг хөтлөх болсон билээ. Түүний хувьд NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” шоуны хөтлөгчөөр өнгөрөгч оны есдүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсэн ч сүүлийн дугааруудад харагдахаа байсан нь түүний хөлд хүнд болсонтой холбоотой гэнэ.

Шаргал үс, тачаангуй төрхөөр имижээ бүрдүүлсэн гал цогтой бүсгүй маань өдгөө шинэ хүнээ өлгийдөн авахаар зэхэж буй. Уран бүтээлийн хувьд хамгийн сүүлд гаргасан "Thinking about you" дуу нь түүний ирээдүйг зөгнөсөн гэхэд хилсдэхгүй. Ганц бие байх үедээ зохиосон энэхүү дуу нь түүнд хайр дурлал дууджээ. Тун удахгүй амаржих гэж буй тэр өнөөг хүртэл найз залуугаа олонд ил болгоогүй байгаа бөгөөд түүний олноос нуусан "хайр"-ын эзнийг мэдэх хүсэлтэй хүмүүс багагүй байсан  биз.  Тэрбээр мөн л урлагийн авьяастай Г.Ганшагай хэмээх залууг ханиараа сонгожээ. Хайрандаа шатаж яваа дуучин бүсгүй ганц бие бүсгүйчүүдэд дараах зөвлөмжийг өгчээ. "Нэг л өдөр санаандгүй гэнэтхэн л тэр хүн чинь хүрээд ирнэ… Тэр хүн ирэхэд бүх зүйл нүд ирмэхийн зуурт ид шид мэт яг үлгэр шиг өрнөх бөгөөд алдсан бүх хугацааг нөхөх мэт маш богино хугацаанд бие биедээ татагдаж жинхэнэ хайр жинхэнэ амьдрал эхэлдэг”  хэмээсэн байна.

С.Хишигжаргалын нөхөр Г.Ганшагай

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж