Япон улс F-35 байлдааны нисэх онгоц 100-г авна | News.MN

Япон улс F-35 байлдааны нисэх онгоц 100-г авна

Япон улс F-35 байлдааны нисэх онгоц 100-г авна

Япон улс F-35 байлдааны нисэх онгоц 100-г авна

Японы Батлан хамгаалахын сайд сүүлийн үеийн дэвшилтэт F-35 байлдааны хөлөг онгоцноос 100 ширхгийг авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Тус шийдвэрийг баруун өмнөд зүгт Хятадын тэнгисийн цэргийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбогдуулан, улс орноо хамгаалах зорилготойгоор гаргасан гэжээ. Мөн Японы агаарын цэргийн хүчинд одоо хэрэглэгдэж байгаа F-15 нисэх онгоц хуучирч, муудсан тул тэднийг шинэчлэх зорилготой байна.

F-35 сөнөөгч онгоц нь ийм төрлийн зэвсэглэлдээ дэлхийд хамгийн том, үнэтэйд тооцогддог, олон зориулалттай, тактикийн нисэх онгоц бөгөөд радарт баригддаггүй “стелс” технологиор бүтээгдсэн гэдгээрээ онцлог юм. F-35 онгоц нь дотроо гурван төрөл байдаг. Батлан хамгаалахын сайдын хэлснээр  Японы армид F-35A болон F-35В онгоцны аль алийг нь худалдан авах бөгөөд F-35A сөнөөгч онгоцыг тус улсын арми цөөн тоогоор аль хэдийн аваад байгаа ажээ.

Харин F-35B онгоц нь эгц дээрээс төдийгүй маш богино зайнд аюулгүй газардах боломжтойгоороо онцлог юм. Үүнийг хэд хэдэн зорилгоор ашиглаж болох бөгөөд Японы армийн хувьд нисэх онгоц тээвэрлэх зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Тэдний худалдан авах 100 ширхэг F-35 нь ойролцоогоор 8,8 тэрбум ам.долларын өртөгтэй болох бөгөөд санхүүгийн хэлэлцээг удахгүй эхлүүлэхээр болжээ.

Тус онгоцыг НАТО-ын 9 гишүүн орны тусламжтайгаар АНУ-ын компанид үйлдвэрлэдэг байна.

Эх сурвалж: NHK

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nuutlelees 2018-11-30 96.69.189.11

xolbtons

Avatar

lole 2018-11-30 96.69.189.11

Тус онгоцыг НАТО-ын 9 гишүүн орны тусламжтайгаар АНУ-ын компанид үйлдвэрлэдэг байна

Avatar

Зочин 2018-11-30 202.179.26.236

АНУ өөрийн вассал улсуудад хамгийн үнэтэй шахдаг мөртлөө хамгийн найдваргүй онгоц гэдгээрээ алдаршсан төмрийн авс нэртэй ш дээ.

Avatar

Зочин 2018-11-30 202.21.112.37

ПААЯ ЯАЯА, НӨГӨӨ ДЭЛХИЙД НЭРТЭЙ ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН АЛДАРТ С400, С500 НЬ ОНОХГҮЙ БАЙГАА ШДЭЭ, ИЗРАЙЛ F35-Р СИРИ-Н НУТАГТ БАЙРЛАХ ИРАНЫ ЗЭВСЭГТ ХҮЧИНД ДУРТАЙ ҮЕДЭЭ ЦОХИЛТ ӨГӨӨД БАЙГААГ ТАЙЛБАРЛААРАЙ. АА ТИЙН. ОРОСУУД МЭДЭЭД БАЙГАА АЛДАРТ ЗЭВСГЭЭ АШИГЛАХГҮЙ БАЙГАА ГЭЖ БИТГИЙ Л ХЭЛЭЭРЭЙ ДЭЭ ХҮҮХЭЭ

Avatar

Зочин 2018-11-30 202.131.245.243

Израилын нисэх хүчний F35 Сирийн армийн С-200-гийн пуужинд оногдож, гэмтсэн шүү дээ.

Avatar

Ovgon 2018-11-30 103.212.118.110

Shaa shaa. Ter chin f 16 baisan yum uheree

Avatar

ss 2018-11-30 203.217.139.227

asdasdasd

Avatar

Зочин 2018-11-30 203.217.139.227

dfsdsdfsdfdsdds

Avatar

зочин 2018-11-30 182.160.39.83

ХӨЛӨГ НИСЭХ ОНГОЦ , НИСЭХ ХӨЛӨГ ОНГОЦ ХЭ ХЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж