Япон улс F-35 байлдааны нисэх онгоц 100-г авна

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Япон улс F-35 байлдааны нисэх онгоц 100-г авна

Япон улс F-35 байлдааны нисэх онгоц 100-г авна

Японы Батлан хамгаалахын сайд сүүлийн үеийн дэвшилтэт F-35 байлдааны хөлөг онгоцноос 100 ширхгийг авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Тус шийдвэрийг баруун өмнөд зүгт Хятадын тэнгисийн цэргийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбогдуулан, улс орноо хамгаалах зорилготойгоор гаргасан гэжээ. Мөн Японы агаарын цэргийн хүчинд одоо хэрэглэгдэж байгаа F-15 нисэх онгоц хуучирч, муудсан тул тэднийг шинэчлэх зорилготой байна.

F-35 сөнөөгч онгоц нь ийм төрлийн зэвсэглэлдээ дэлхийд хамгийн том, үнэтэйд тооцогддог, олон зориулалттай, тактикийн нисэх онгоц бөгөөд радарт баригддаггүй “стелс” технологиор бүтээгдсэн гэдгээрээ онцлог юм. F-35 онгоц нь дотроо гурван төрөл байдаг. Батлан хамгаалахын сайдын хэлснээр  Японы армид F-35A болон F-35В онгоцны аль алийг нь худалдан авах бөгөөд F-35A сөнөөгч онгоцыг тус улсын арми цөөн тоогоор аль хэдийн аваад байгаа ажээ.

Харин F-35B онгоц нь эгц дээрээс төдийгүй маш богино зайнд аюулгүй газардах боломжтойгоороо онцлог юм. Үүнийг хэд хэдэн зорилгоор ашиглаж болох бөгөөд Японы армийн хувьд нисэх онгоц тээвэрлэх зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Тэдний худалдан авах 100 ширхэг F-35 нь ойролцоогоор 8,8 тэрбум ам.долларын өртөгтэй болох бөгөөд санхүүгийн хэлэлцээг удахгүй эхлүүлэхээр болжээ.

Тус онгоцыг НАТО-ын 9 гишүүн орны тусламжтайгаар АНУ-ын компанид үйлдвэрлэдэг байна.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж