Тайвань Мьянмарт нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Тайвань Мьянмарт нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлж байна

Тайвань Мьянмарт нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлж байна

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн 24 дэх удаагийн талуудын бага хурал 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд   хуралдах ба дэлхий дахинд уг конвенцийн талаар тайлбарлах үүднээс Тайванийн зүгээс “Газар нутагтаа өгсөн амлалт” нэртэй богино хэмжээний киног дэлгэн үзүүлж буй бөгөөд Тайваниас Мьянмарын нэгэн жижиг тосгонд нарны эрчим хүчийг ашиглаж цахилгаан түгээснээр тосгоны оршин суугчид оройдоо гэрэл гэгээтэй байх боломжтой болсон тухай өгүүлнэ.

Мьянмарын нэгэн бяцхан хөвгүүн түүний эх нутагт байгаль орчинд ээлтэй эх үүсвэрээс цахилгаан бий болгож өгсөн Тайваньд талархаж буй тухай гарна. Тайвань хэдийгээр том орон биш ч хайраар дүүрэн, олон жилийн турш шинжлэх ухаан технологийг үр дүнтэй хэрэгжүүлж алс холын анд нөхдийн амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг болж буй орон юм. Уг киногоор дамжуулж  хүлэмжийн хийг багасгахад дэлхийн иргэний зүгээс хийж буй нэгэн хариуцлага бөгөөд хувь нэмэр гэж ойлгож болох юм.

Нарны эрчим хүчний систем бүхий “Мьянмарын тосгоны төвлөрүүлсэн цахилгаан эрчим хүчний төсөл” нь Тайванийн ГХЯ болон Олон улсын Хамтын ажиллагаа хөгжлийн сан хамтдаа хэрэгжүүлж буй бөгөөд дунд оврын нарны эрчим хүчний систем болон гэрэлтүүлгийн технологи суурилуулснаас гадна тосгоны иргэдэд бичил станцыг хамгаалах, ажиллагааг нь ханган ажиллуулах талаар зааж сургахын зэрэгцээ санхүүгийн боломжит модел болон зээлийн тогтолцоог хөгжүүлж тус орон нутгийн ард иргэдийн амьжиргааг сайжруулж хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг хангах явдал чухлыг уг киногоор онцолсон юм.

Монгол орчуулгатай “Газар нутагтаа өгсөн амлалт” киног дараах холбоосоор үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж