Нисэх буудлын ажилчин ABCDE нэртэй охиноос уучлалт гуйжээ | News.MN

Нисэх буудлын ажилчин ABCDE нэртэй охиноос уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Нисэх буудлын ажилчин ABCDE нэртэй охиноос уучлалт гуйжээ

Нисэх буудлын ажилчин ABCDE нэртэй охиноос уучлалт гуйжээ

АНУ-ын “Southwest Airlines” компани таван настай охины ар гэрийнхнээс түүний нэрийг нь шоглон, эвгүй байдалд оруулсан ажилчныхаа өмнөөс албан ёсоор уучлалт гуйжээ.

Уг үйл явдал болох үед Траси Рэдфорт гэх эмэгтэй өөрийн охин Abcde /Эбсийди гэж уншина/ -ийн хамтаар Калифорноос Техас руу нисэх гэж байв. Харин онгоцонд орохын өмнө бичиг баримт, тасалбарыг нь шалгаж байсан нэгэн ажилтан охиных нь нэрийг хараад чангаар инээгээд зогсохгүй нэвтрэх тасалбарынх нь зургийг  дарж, цахим сүлжээнд нийтэлсэн байна.

Охиныг нь доромжилсны дараа Траси Рэдфорт тус компанид “танай компанийн ажилтан охины маань бичиг баримтыг хараад чангаар инээж, түүн рүү хуруугаараа чичилж, бусад ажилчдадаа нэрийг нь чангаар хэлж өгөн, хамтдаа инээлдэж байсан” хэмээсэн  гомдол гаргасан боловч компанийн зүгээс хоёр долоо хоногийн турш ямар ч хариу ирүүлээгүй байна.

Харин дараа нь агаарын тээврийн компанийн хэвлэлийн төлөөлөгч охины ар гэрээс албан ёсоор уучлалт гуйж,  “манай ажилчин ёс зүйгүй, бүдүүлэг үйлдэл гаргасанд чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Бид ажилчдынхаа харилцааны ёс зүйг дээшлүүлэх тал дээр цаашид илүү анхааран ажиллах болно” хэмээн хэлжээ.

АНУ-ын нийгмийн аюулгүй байдлын удирдах газраас авсан мэдээллээс үзвэл АНУ-д “Abcde” гэдэг нэртэй 328 хүн байдаг байна.

Эх сурвалж: ВВС

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-30 66.181.179.92

Хаа газар өвчтэй юмнууд мундахгүй юм даа! Гагцхүү нийт хүн амын хэдэн хувийг эзэлж байна гэдгээрээ л улс орнууд ялгаатай байх. Монгол маань галзуучуудын хувийн жингээр нэлээн дээгүүр туух байх шүү!!! Тэгэж ч хүний дор орохгүй шүү!!!

Avatar

Бухимдаа 2018-11-30 124.158.109.140

Ийм зүйл нийгмийн шинжтэй болохоороо л үндэстэний орших эсэх асуудал руу явдаг юм гэсэн. Цахим ертөнцийг харахад манайх тийм ч хойгуур орохгүй, цээж хавиар давхиж явах шиг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж