"М.Энхболд үнэхээр үнэнч шударга түшээ юм бол УИХ-ын даргаасаа огцор"

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

"М.Энхболд үнэхээр үнэнч шударга түшээ юм бол УИХ-ын даргаасаа огцор"

"М.Энхболд үнэхээр үнэнч шударга түшээ юм бол УИХ-ын даргаасаа огцор"

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс М.Энхболдын дарангуйллыг зогсооё” сэдвээр өнөөдөр /2018.11.30/ мэдээлэл хийлээ.

Тус зөвлөлийн дарга Г.Баасан “Олон нийтийн зөвлөлөөс арваннэгдүгээр сарын 20-ны өдөр төрийн ордны иргэний танхимд 60  тэрбумын асуудал шийдэгдэхгүй байгаагаас болоод монгол төрийн дархлаа суларч байгаа талаар нийтийн дунд хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэгт 170 орчим хүн оролцсон бөгөөд Монгол Улсын нийт ард иргэдийн сэтгэлийг зовоож байгаа 60  тэрбумын асуудал өөрөө ямар асуудал вэ гэдгийг баримттай гаргаж ирсэн. Тухайлбал, 60 тэрбумын асуудал шүүхийн шинжилгээний дүгнэлт нь хэрхэн гарсан, прокурор хэрхэн хандсан, Эрүүгийн хэргийн ямар заалтаар зүйлчилсэн зэрэг олон асуудлыг хэлэлцүүлэгт ярьсан.  Хүмүүс ч их идэвхтэй оролцсон.

Хэлэлцүүлгээс 60 тэрбумын хэрэг эрүүгийн хуулийн 19.2 зохицуулагдсан төрийн эрхийг хууль бусаар авсан гэмт үйлдэл байх магадлал өндөр байна гэдгийг олж харсан. Учир нь 60 тэрбумын асуудлыг бичлэгт оролцсон хүмүүс хүлээн зөвшөөрсөн, гэрч  нотолсон.  М.Энхболд өөрөө ч намынхаа хурал уучлалт хүссэн. Тэр хүн алдаа дутагдал гаргаагүй бол уучлалт гуйхгүй. Мөн АТГ-ын мөрдөн байцаах хэлтэс ч уулзалт болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар өндөр албан тушаалтнууд 60  тэрбумын хэрэг эвлүүлэг биш бодит явдал гэдгийг ярьсан байдаг. Хамгийн сүүлд төрийн эрхийг барьж байгаа намын дарга  хүртэл 60 тэрбумын асуудлыг үнэн гэдгийг  нийт ард түмний  өмнө хүлээн зөвшөөрчихлөө. Тэгэхээр 60 тэрбумын асуудал Монгол Улсын хувь заяаны асуудал юм. 2016 онд 60 тэрбумаар авсан хэргийг зогсоохгүй бол 2020 онд 120 тэрбум цаашид 2024 онд хэдэн тэрбум хүрэхийг  хэн ч тооцоолж мэдэхгүй. Хэлэлцүүлгээс харахад иргэд төрийг дэлгүүр байна гэж хардаг, төрийн өмчит компанийг гуанз гэж  хардаг болсон бол хууль хяналтын байгууллагыг авлигачдын хамгаалалтын алба гэж хардаг болжээ.

60  тэрбумын хэргийг шийдээгүй учраас араас нь жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчид илчлэгдэж эхэлсэн. 60 тэрбумын хэргийг шийдээгүй цагт бүх зүйл муугаар эргэхийн нотолгоо нь дээрх явдал боллоо. Тийм учраас хэлэлцүүлгээс хоёр шийдвэр гарсан. Нэгдүгээрт М.Энхболд парламентын 65 хүний суудалтай намын дарга хийж байгаа хүний хувьд Монгол Улсад дарангуйлал тогтоосон байна. 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийнэ гэдгийг муйхарласан. Энэ бол том дарангуйлал. Дараа нь  60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлах гэтэл бас хийлгээгүй. Үндсэн хуулиар ээлжит бус чуулганыг зарлах талаар ерөнхийлөгч болон төрийн түшээд санал оруулаад  ээлжит бус чуулган хийгээгүй. Энэ нь үндсэн хууль зөрчсөн  асуудал болсон. Тэр битгий хэл үндсэн хуульд ээлжит бус чуулганыг хийх нь зохицуулагдсан байхад  хууль зүйн байнгын хороогоор оруулж хууль зөрчөөд  ээлжит бус чуулганыг таслан зогсоож дарангуйлсан.

Одоо бүр сүүлдээ М.Энхболд Монгол Улсын хууль хяналтын байгууллагыг өөртөө барьдаг гэдэг нь олон үйлдлээр нотлогдож эхэллээ. Өчигдөр гэхэд Монгол  Улсын төрийг барьцаалж, монгол төрийн тасралтгүй үргэлжлэх залгамж халааг хүртэл тасалж байна.  Тийм учраас М.Энхболд  парламентын хэлбэрээр байгаа  засаглал дээр ганцаараа дарангуйлал тогтоохоо зогсоогооч гэдэг шаардаж байна. Монгол  Улсын их хурлын гишүүн гэдэг нь  нийт ард иргэд улс үндэстний эрх ашгийн төлөө хуулийг дээдэлдэг, шударга үнэнч байна гэж тангараг өргөсөн. Энэ тангарагтаа үнэнч байгаач. Хоёрдугаарт УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж огцорч болно. М.Энхболд үнэхээр үнэнч шударга түшээ юм бол өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа огцроод, хууль хяналтын байгууллагын өмнө  60 тэрбумын асуудал үнэн худал эсэхийг шалгуул. Парламентын засаглалтай хүний эрхийг  дээдэлдэг эрхзүйт төрд ийм байх ёстой шүү гэдгийг үлгэрлээч гэдэг  шаардлагыг тавьж байна. Шаардлагын хариуг бид арванхоёрдугаар сарын  9-ны өдөр авна. Учир нь энэ өдөр  олон улсын авлигын эсрэг өдөр юм.

Дараагийн шаардлагыг Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хүргүүлж байна.  Прокурорын тухай хуулийн 14.1-т зааснаар прокурор Монгол Улсын хуулийг зөв хэрэглэхэд хяналт тавина гэж заасан. Гэтэл 60 тэрбумын асуудал дээр Монгол Улсын прокурор Эрүүгийн хуулийн  22.4 буюу авлигал авах гэж буруу зүйлчилсэн. Хоёрдугаарт, буруу зүйлчилсэн зүйлчлэлээрээ АТГ-аар удирдуулаад цагдаа тагнуулын газруудын хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгасан дүр эсгэж цаг их үрсэн. Прокурор үндсэн хуулиараа бол хуулийг  зөв хэрэглүүлэх үүрэг хүлээснийхээ хувьд 60 тэрбумын хэргийг  буруу зүйлчилсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн авлигал авах гэж зүйлчлэхээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн  харьяаллаараа тагнуулын ерөнхий газар шалгана.  Энэ шийдвэрийг гаргаж өгөөч гэх шаардлага тавьж байна. Хурлын дараа шаардлагыг хүргүүлнэ. Дээрх хоёр шаардлагын хариуг арванхоёрдугаар сарын 9-ны дотор ирүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт  шилжинэ гэдгээ мэдэгдэж байна” гэв.

Э.БУРАМ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж