Иргэний андгай өргөх ёслолд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатын хэлсэн үг

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Иргэний андгай өргөх ёслолд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатын хэлсэн үг

Иргэний андгай өргөх ёслолд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатын хэлсэн үг

Амар мэнд үү?

Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа!

Эрхэм хүндэт уригдан ирсэн зочид төлөөлөгч нараа!

Эрхэм дүү нараа!

Өнөөдөр та бүхэн 16 нас хүрч Монгол Улсын иргэний хувиар Монгол Улсынхаа Төрийн ордны их танхимд иргэний үнэмлэхээ гардан авч АНДГАР-аа өргөхөөр хүрэлцэн ирээд байна. Өнөөдрөөс эхлэн та бүгдээс хүүхэд гэдэг хэмжүүрээр хүүхдийн хийх ёстой зүйл хийх ёсгүй зүйл, хүүхэд байхдаа амжуулах бүгдийг нэхдэг байсан бол эндээс гарч явсан цагаас чинь эхлээд  та бүгдээс

Залуу хүн ямар байх ёстой юм бэ?

Залуу хүн хэрхэн хөгжих ёстой юм бэ?

Улс орныхоо хөгжилд иргэний хувиар хэрхэн оролцох юм бэ? гэх мэтчилэн үүрэг хариуцлага  нэхэгдэж эхэлж байна. Одоо та бүхэн эндээс гараад явахад л та бүгдээс  хамгийн түрүүнд нэхдэг зүйл бол ХАРИУЦЛАГА болж эхэлнэ.

Хариуцлагатай Монгол иргэн хүн байхын тулд юу эзэмшсэн байх ёстой юм?

Хариуцлагатайгаар эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцохын тулд чи ямар мэргэжилтэй байх ёстой юм?

Тэр бүх эзэмшсэн мэдлэг чадвар чинь үнэхээр хариуцлага байгаа цагт хэрхэн танд эрхийн боловсрол болж жинхэнэ эрх чөлөөтэй Монгол хүн болох юм бэ? гэдэг энэ бүх хэмжүүр тавигдаж эхлэх гэж байна. Энэ үнэхээр хүнд бөгөөд хүндтэй ажил. Энэ ажлыг чи сайн гүйцэтгэж чадах юм бол чамд АЛДАР гэдэг зүйл ХҮНД гэдэг зүйл олдоно. Тийм ч учраас үеийн үед Монгол Улсын Ерөнхий Сайд нар эх орончид байсан, Монголчууд Монголдоо хайртай байсан. Энэ бүгдийн үргэжлэл нь өнөөдөр та бүгд болж байна. Монголын Залуучуудын Холбоо 2017 онд NEXT STOP оны ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээр шилжилтийн 25 жил буюу бидний шинэ үндсэн хуулийн 25 жилийн хэрэгжилт албан ёсоор өндөрлөлөө хэмээн зарласан. Бидний аав, ээж, эмээ, өвөөгийн туулсан амьдрал тэдний бүтээсэн үнэт зүйл тэдний өнөөдрийг хүртэл бидэнд авч ирсэн энэ бүхэн шилжилтийн үеэр дахин нэг зааг хэмжээгээ гарган ирж байна. Дараа нь бас ямар үе эхэлж байгаа юм бэ гэж?

Энэ бол сонгодог ардчилсан зарчмаар бүтээн байгуулах үе эхэлж байна. 2017 оноос хойш иргэн болж буй хүн бүрт ганцхан зүй ёсны шаардлага тулгарч байгаа нь чи өөрөөсөө өөрөө бүтээгч байх, бүтээгч үеийн төлөөлөл байх, хийж буй үйлдэж буй бүхэн чинь бүтээн байгуулах гэдэг ийм л үндсэн шалгуур оноогдож байна. Бид нар ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш энэ тогтолцоонд хэрхэн бүтээж болдог вэ? Яаж амьдрах ёстой юм гэдэгт суралцан 25 жил ноднин жил ингээд гүйцлээ. Дараагийн 25 жилийнхнийг бүтээн байгуулагчид гэж нэрлэнэ. Энэ бүтээн байгуулагч хариуцлагатай бүтээн байгуулагч байх ёстой. Энэ хариуцлагыг та бүгдэд мэдрүүлэх, мэдүүлэх, сануулах, өдөр бүхний та бүхний үг үйлдэл, хөдлөл бүхэн бүтээгч байх тэр л чанарыг бид нар та бүгдээсээ нэхэж байна.

Тийм ч учраас энэ 25 жил бүтээх үүрэгтэй бүтээгч нар бол та бүгд юм. Та нар үнэхээр азтай. Бидний үе шилжилтийн үед өнгөрсөн. Бидэнд хичнээн бүтээх оргилуун хүсэл байсан ч гэсэн бид нар тогтолцоогоо ойлгох, бие биенээ ойлгох, Монголоо ойлгох, цаашлаад Дэлхийн улс орнууд хүн төрөлхтнийг ойлгох ийм том шаардлага бидэнд тулгарсан, бид ойлгосон. Ойлгосны ар дээр тодорч байгаа ганц зам бол бүтээх зам. Ийм учраас та бүхэн ойлгохын тулд хугацаа алдах биш шууд бүтээн байгуулах ийм л боломж та бүгдэд олдож байна.

2030 он гэхэд бүгдээрээ нийтээрээ хамтдаа бүс нутгийн номер нэг улс болно. Бүс нутагтаа бүхий л үзүүлэлтээрээ бид нар тэргүүлэгч улс болж чадна.

2044 он гэхэд Монгол улс Дэлхийн тэргүүлэгч улс болно. Энэ бүхэн бол энэ 25 жилд бид нарын судалж мэдсэн бусдыг болон өөрсдийгөө ойлгосон энэ бүгдийн ард гарч ирж байгаа ийм л бид нарын төлөвлөгөө энийг хэрэгжүүлэгч нь энд сууж байгаа та бид бүгдээрээ. Тийм учраас социализмын үеийн хүүхдүүдэд байсан сансарт ниснэ гэдэг мөрөөдөл маань өнөөдөр шилжилтийн үеийнхэнд үнэхээр хэрэгжих бололцоо байгаагүй. Одоо харин та нарын үед хэрэгжих боломж гарч ирлээ. Та нарын дотроос дараагийн Нобелийн шагналтан, сансрын нисгэгч, НҮБ-ын ЕНБД, Монгол Улсын Ерөнхий Сайд тодорно. Тодруулах ганцхан шалтгаан нь энэ бол үнэхээр бүтээлч иргэн мөн бүтээгч үеийг дагуулж байгаа гэдэг ганцхан шалгуураар л тодорно. Тийм учраас дүү нар минь та нар үнэхээр азтай байна. Монгол Улсын сүүлийн хагас мянган жил дотор анх удаа л та нарт өөрсдийнхөө эрхээр бүтээх ийм боломж олдож байна. Өнөөдөр бүтээгээгүй үлдсэн бүхэн үгүй болох ийм л цаг ирж байна. Бүтээлч уур амьсгал, бүтээлч үг хэллэг, бүтээлч сурлага, бүтээлч ном, бүтээлч анги танхим, бүтээлч үр хүүхэдгүй хүн бүхэн ичих ийм цаг эхэлж байна.

Тийм учраас энийг та бүхэн анхалж сонссоны хувьд заавал өдөр болгон өглөө гэрээсээ гарахдаа өнөөдөр би юу бүтээх билээ, би яг бүтээгч шиг байж чадаж байгаа бил үү? гэдгээ заавал өөртөө нэг тунгаагаад гэрээсээ морьдож байгаарай. Энэ бол ах нарынх нь бас шилжилтийн үеийнхний алдаж оносон хүмүүсийн хатуу үг шүү.

Одоо бидэнд ганцхан БҮТЭЭХ л зам үлдлээ. Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж