Танхимын дадлага, сургууль явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Танхимын дадлага, сургууль явагдаж байна

Танхимын дадлага, сургууль явагдаж байна

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас  зохион байгуулж буй “Уул уурхайн салбарт ашиглагдаж буй химийн хорт бодисын ослын үеийн менежментийг боловсронгуй болгох, оролцогч талуудын  чадавхыг бэхжүүлэх”  сэдэвт сургалт, дадлага хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Энэхүү  сургалт, дадлага нь уурхай, уулын үйлдвэрлэлд ашиглагддаг химийн хорт бодисын тээвэрлэлт, хадгалалт, ашиглалттай холбоотой хууль, дүрэм, стандарт, журам, аюулгүй ажиллагааны талаар оролцогчдод онолын мэдлэг олгохоос  гадна салбар дундын харилцан ажиллагааны уялдаа, холбоог сайжруулахад чиглэгдэж байгаа юм.

Тиймээс сургалтад оролцож байгаа ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, ЭМЯ, УУХҮЯ, БОАЖЯ, ДЭМБ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, МХЕГ, ГЕГ, НЭМҮТ, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги болон Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн ОБГ, ЭМГ, МХГ-ын 60 гаруй төлөөлөл бүлэгт хуваагдан уул уурхайн салбарт ашиглагдаж буй химийн хорт бодистой холбогдолтой ослын нөхцөл байдал үүссэн үед аврах, хор уршгийг зохион байгуулах, нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Түүнчлэн сургалтын хүрээнд  улсын хэмжээнд химийн хортой бодисын холбогдолтой ослын үед ашиглах техник, тоног төхөөрөмжийг танилцуулах үзүүлэх сургуулиас  гадна осолд нэрвэгдсэн иргэнд эмнэлэгийн тусламж үзүүлэх хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулиудыг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж