Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах дадлага сургалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах дадлага сургалт хийлээ

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах дадлага сургалт хийлээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсээс Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ сарын 27-нд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэл, эрсдлийн удирдага”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтанд чанар, сувилахуйн албаны дарга, тасгийн эрхлэгч, ахлах сувилагч зэрэг нийт 38 эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо. Энэ хүрээнд эм зүй, сувилахуй, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын магадлан итгэмжлэлийн бэлэн байдлыг газар дээр нь үзэж танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгснөөс гадна яаралтай тусламжийн болон эмчилгээний бусад тасгуудын бэлэн байдлыг шалгах зорилгоор гардан үйлдлийн дадлага хийсэн юм.

Ингэснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн, ажилтан бүр оролцох ёстойг ойлгуулж, мэдлэг, ур чадварыг нь сайжруулснаараа чухал ач холбогдолтой арга хэмжээ  боллоо.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж