Талх Чихэр ХК сайн үйлсийн аян эхлүүллээ | News.MN

Талх Чихэр ХК сайн үйлсийн аян эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Талх Чихэр ХК сайн үйлсийн аян эхлүүллээ

Талх Чихэр ХК сайн үйлсийн аян эхлүүллээ

Хүний амьдралд олон янзын өнгө байдаг.Тод өнгөтэй нэгэн байхад бараан өнгө ч хослон байдаг.Зүүний үзүүр дээр тогтох тэр нэгэн будаа зөвхөн хүмүүн заяанд л байдаг.

Тэр хүн гэх агуу хувь заяаг олон төрсөн бяцхан охин Ундрал төрөхийн хүндрэлээр нурууны хүнд өвчтэй болсон түүнд хагалгаанд орж эрүүл болоход үлэмж хэмжээний мөнгө хэрэг болоод байгаа талаар өмнө нь цахим хэрэгслээр цацагдаад байсан билээ.

Энэ байдалтай эвлэрч суухыг хүсээгүй ангийн нөхөд нь гар доорх материалаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хийж борлуулан олсон мөнгөө найзынхаа эмчилгээний зардалд нэмэр болохоор ажиллаж байгаа аж.

Цахим хуудсаар энэхүү мэдээлэл тарснаас хойш хувь хүмүүс тэдгээр хүүхдүүдтэй холбогдож сэтгэлийн хандив өргөсөөр байгаа талаар ангийн багш Г.Пүрэвбаяр хэлж байсан юм.

Тэгвэл албан байгууллагуудаас анхлан  Талх Чихэр ХК энэхүү сайн үйлсийн аянд оролцож өөрийн компани дээрээ 33-р сургуулийн 7Е ангийн хүүхдүүдийг хүлээн авч уулзан тэдэнд үйлдвэрээ танилцуулж тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргаж сэтгэлийн хандив өргөлөө.

Үзэсгэлэн худалдаанд 10-аад нэр төрлийн бараа борлуулагдсан бөгөөд нийт 1 сая гаруй төгрөгийн бараа зарагдаж Талх Чихэр ХК-ны зүгээс 3 сая төгрөг нийт 4 орчим сая төгрөгийг Ундрал охины эмчилгээний зардалд хандив болгон гардууллаа.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгэм эерэг өнгө төрх, үеийн хүүхдүүддээ үлгэр дуурайлал үзүүлж буй хамт олонд компаний зүгээс гарын бэлэг гардуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж