
Шинэ судалгаанаас үзвэл хэн нэгэн хүнийг хайрласан ч тэр нь буцааж хайрлахгүй бол тухайн хүнд биологийн өөрчлөлт ордог гэнэ. Энэ сард хэвлэгдсэн “Journal of Neurophysiology”-ийн дугаарт тархи хайрыг яг л донтолт шиг авч үздэг бөгөөд кокайнд яаж донтож хүсдэг вэ яг л түүн шиг хариу үйлдэл үзүүлдэг гэж бичсэн байна. Фишер болон түүний хамтрагч нар ойролцоогоор хайрласан ч бүтэлгүй хариу аваад дунджаар 63 хоног болж байгаа 15 хүний тархины зургийг авсан байна. Угаасаа неуроимижийн судалгаанд цөөн тооны хүн байхад хангалттай гэж үздэг байна. Судалгаанд оролцогчид өмнөх хамтрагч нартайгаа гэрлээгүй, хайрын харилцаанд ороод ойролцоогоор 21 сар болсон бөгөөд дундаж нас нь 20 байв.
Оролцогч нарт өөрсдийг нь хаясан хүний зураг болон өөрт нь сайн юм уу муу сэтгэгдэл төрүүлээгүй, сэтгэлийг нь хөдөлгөөгүй өөр хүний зураг мөн харуулсан байна. Зураг харуулсны дараа оролцогчдыг тоог хойноос нь урагш тоолохыг хүссэн бөгөөд ингэснээр сэтгэл хөдлөлтэй холбоогүй тархины хэсэгрүү цус гүйлгэхийг эрдэмтэд хүссэн байна. Судалгааны явцад эрдэмтэд кокайн хар тамхи болон ердийн никотины донтолттой холбогддог тархины суурь хэсэгт тархины үйл ажиллагаа идэвхижиж байгааг олж илрүүлжээ.
“Романтик хайр гэдэг бол донтолт. Бүх зүйл сайхан байгаа үед энэ бол маш сайхан донтолт, харин муу байгаа үед үнэхээр аймшигтай” гэж уг судалгааг хөтөлж байгаа Рютгерс Их сургуулийн биологийн антропологич Хелен Фишер ярьж байна. Өмнөх хамтрагчийнхаа зургийг харах үед оролцогчийн тархиний шийдвэр гаргалт, бие махбодийн өвдөлт мэдэрдэг хэсэг болон бусадтай гүнзгий хамааралтайг илтгэдэг хэсгүүдийн үйл ажиллагаа идэвхжсэн байна. “Хаягдсан ч гэсэн хүмүүс хаясан хүндээ хайртай байсаар байдаг, тэднийг хүсэж, тэдний тухай бодож, сэтгэл санаагаар болон бие махбодоор өвддөг. Нөгөө хүнтэйгээ гүнзгий хамааралтай, холбоотой болсон байдаг бөгөөд чухам яагаад байгаагаа ойлгохоо байдаг” гэж судлаач нар ярьж байна.
Энэ нь гэхдээ шууд ч эрүүл бус хэв байдалруу хөтөлдөггүй. Биеэ барьж чадахаа болих, дагах гэх мэт үйл ажиллагаа ч мөн илэрч магадгүй. Зарим хүмүүс хаягдсан ч бусдыг бодвол биеэ сайн барьж чаддаг. Чухам юу тэр хүмүүсийг бусдаас ялгаатай болгож байгааг олж мэдэхийн тулд нэмэлт судалгаа хийх хэрэгтэй гэж тэд ярьж байна. Өмнөх судалгаанаасаа Фишер хэрвээ хайрандаа аз жаргалтай байгаа бол тархи яг л кокайн хэрэглэсэн мэт мансуурлын байдалтай байдаг. Харин хайртай боловч хариу хайр хүртээгүй буюу хаягдсан бол яг л бие махбод хар тамхиа нэхээд байж ядаж байгаа мэт байдаг гэдгийг илрүүлсэн.
Пенсилваниа мужийн Спрингфилдэд амьдардаг Мел Брейк сүүлийн зургаан жил өрнөсөн ороо бусгаа хайр дурлалын түүхээ төгсгөл болгосон. Тэрээр хайрын мэдрэмжээ яг л донтолт шиг гэж зүйрлүүлж ярьсан. Тэрээр салснаасаа хойш өмнөх найз бүсгүйгийнхээ дөрвөн жилийн өмнө явуулж байсан дуут шууданг хадгалсаар байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт нэгийг нь задалж хоолойг нь сонсохдоо тийм ч тухтай байгаагүй гэнэ. “Өөрөөр хэлбэл, хэдийгээр тэр харилцаа маань хичнээн онцгүй байсан ч гэсэн би дурласан байсан. Надаа энэ хүн хэрэгтэй байсан” гэж өдгөө 38 настай Мел Брейк ярьж байна.
Хэрвээ хайр донтолт юм бол алдагдсан хайраа орхиод давж гарна гэдэг нь яг л тамхи хаяхтай адилхан байх. “Бүү бич, бүү утасд, бүү харагд, захиануудыг нь хая, тэр хүний найзуудтай нэг хэсэгтээ уулзах гэхийн хэрэггүй. Өнгөрснийг бодохоо болиод шинэ зүйл бод.” Шинэ зүйл тархинд шинэ таатай мэдрэмж төрүүлдэг. Өөрийгөө дуртай зүйл болох урлаг, дуулах, шүлэг бичих, бусад бичгийн ажилд зориулсан нь Брейкт салалтын хэцүү мэдрэмжүүдийг давж өнгөрөхөд сайнаар нөлөөлсөн гэнэ. Далакис мөн анхны хайртдаа хаягдсаны дараа жимд явдаг болж, өөрийн бухимдал, харамсал, уур хилэнг илүү эерэг байдлаар гадагш гаргахаар оролдсон. Удалгүй ганц бие байгаа нь түүнд харин ч таалагдсан гэнэ. Өөрийг нь хаяад удаж байгаа тэр охинд Далакис одоо муу юм бодохоо больсон гэнэ.
Т.Бадрах