Төрийн үймээн зогстол ам.долларын ханш өснө

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Төрийн үймээн зогстол ам.долларын ханш өснө

 

"Найман шарга” валют арилжааны төвд өчигдөр /2018.11.29/ оройны байдлаар ам.долларыг 2630 төгрөгөөр худалдан авч, 2635 төгрөгөөр зарж байна.

Төвийн хамгийн захын арилжааны хэсэгт ортол эрэгтэй, эмэгтэй хоёр ажилтан байсан юм. Эрэгтэй ажилтнаас ам.долларын ханшийн талаар лавлахад “Долларын ханш өсөөд хоёр хонож байна. Ханшийн өсөлтийн талаар бид юугаа мэдэх вэ дээ. Цаанаасаа өгсөн үнийн дагуу л валютаа авдаг. Төр засаг нь үймэлдээд долларын ханш мантай байх шиг байна. Тэднийг ажлаа хий гэж хэл. Тэр болтол энэ үнэ өссөөр байх байлгүй. “Доллар авна” гэж орилсон хүмүүс л байх боллоо” гэсэн юм.

АРИЛЖААНЫ БАНКУУДАД АМ.ДОЛЛАР 2630-2632 ТӨГРӨГ

Харин Монголбанк өчигдөр ам.долларын ханшийг 2618 төгрөгөөр хаав. Бусад арилжааны банкуудад ам.долларын ханшийг сонирхуулъя.

БанкАвахЗарах
Хас26202632
Төрийн банк26182631
Голомт26182631
ХААН26182630
Худалдаа хөгжил26182625

ЭНЭ САРД 212.3 САЯ АМ.ДОЛЛАР НИЙЛҮҮЛСЭН Ч ХАНШ ТАСРАЛТГҮЙ ӨСӨВ

Төв банк энэ сарын 22-нд 2591.93 төгрөгийн ханштайгаар 30.5 сая ам.доллар нийлүүлсэн юм. Ингэснээр Төв банк нь арваннэгдүгээр сард 212.3 сая ам.доллар нийлүүлээд байгаа юм. Гэвч валютын ханш тасралтгүй өссөөр байна. Валютын ханшийн энэ сарын өсөлтийг графикаар харуулъя.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж