М.Карлсен дэлхийн аварга цолоо хамгаалав

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

М.Карлсен дэлхийн аварга цолоо хамгаалав

М.Карлсен дэлхийн аварга цолоо хамгаалав

Норвегийн их мастер Магнус Карлсен АНУ-ын шатарчин Фабиано Каруанаг ялж, дэлхийн аварга цолоо хамгааллаа. Гурван долоо хоног үргэлжилсэн тэдний тоглолт 12 удаа тэнцээд байсан юм.

Лхагва гаригт /2018.11.28/ болсон хайнаа хагалах түргэн тоглолтонд Карлсен 3:0 харьцаагаар өрсөлдөгчөө хожиж, Дэлхийн шатрын аварга цолоо хамгаалж чадав.

Тоглолтын дараа Карлсен “Өнөөдөр би ажлаа маш сайн хийлээ. Бүх зүйл төгс болж өнгөрлөө” гэсэн юм.

Аварга болсон Карлсен 550 мянган евро /$621000/, Каруана 450 мянган еврог /$511,400/ шагналд авчээ.

Хоёр шатарчны тоглолтыг BBC, CBS болон SkyNews  зэрэг дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд шууд дамжуулан хүргэж байв.

Английн Лондонд болсон энэхүү тоглолтыг Монголын шатарчдын төлөөлөл болсон шатарчид болох их мастер, 2018 оны улсын аварга Б.Мөнгөнтуул, олон улсын мастер, 2018 оны улсын аварга С.Билгүүн, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч С.Ган-Од болон олон улсын шүүгч, спортын мастер Б.Нямдаваа нар Монгол Үндэсний олон нийтийн радиа телевизийн спортын сувгаар тайлбарыг хийсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж