Нэрт боксчдын бээлий дуудлага худалдаанд оржээ

Хуучирсан мэдээ: 2015.02.25-нд нийтлэгдсэн

Нэрт боксчдын бээлий дуудлага худалдаанд оржээ

 

1965. 05. 25, Мохаммед Али, Сони Листон (рингид унасан нь) нарын шигшээ тоглолт. Фото: Getty Images / Fotobank.ru.

 

Боксчин Мохаммед Али, Сонни Листон нарын тавин жилийн тэртээх тулаанд өмсөж байсан бээлийнүүд Нью-Йоркийн дуудлага худалдаан дээр 956 мянган ам.доллараар зарагдсан тухай Associated агентлаг мэдээлэв.

1965 онд АНУ-ын боксчин Кассиус Клей анх Мохаммед Али нэрээр рингэнд гарахдаа Сонни Листонг хоёрхон минутын дотор хүнд цохилтоор унаган хожиж байжээ.

Тулааны хоёр дахь минутад Листон Алигийн хүчтэй биш цохилтын дараа рингид унасан ч тулааныг үргэлжлүүлсэн. Харин шүүгч ялалтыг Алид өгсөн юм. Тулааны дараа тэр хоёрын бээлийг шүүгч Руссо авч олон жил хадгалж иржээ. Хожим тэднийг шүүгч Калифорнийн нэгэн цуглуулагчид зарсан нь сая ийнхүү дуудлага худалдаанд тавигдаж, 956 мянган ам.долларын үнэд хүрсэн байна.

2014 онд Мохаммед Алигийн анх удаа дэлхийн аварга болохдоо өмсч байсан бээлий дуудлага худалдаагаар 836.5 мянган ам.долларт хүрчээ.

Нэрт боксчдын бээлийг авсан эздийн нэрийг зарлаагүй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж