Өвөрхангайнхны сар шинийн золголт АСА циркт болно

Хуучирсан мэдээ: 2015.02.25-нд нийтлэгдсэн

Өвөрхангайнхны сар шинийн золголт АСА циркт болно

Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уудам цэнхэр говийн хангай
Унаган нутаг минь Өвөрхангай…
хэмээн омогшин шүлэглэдэг Өврийн сайхан хангай нутгийнхан уламжлалт сар шинийн золголтоо хаврын тэргүүн сарын шинийн 9-нд хийнэ. Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг сар шинийн золголтыг АСА циркт хийх бөгөөд Өвөрхангайн уугуул, суугуул зон олон нь цуглаж, нутгаараа амьсгалсан сайхан арга хэмжээ болдог юм. Энэ сарын 27-ны 12:00 цагт эхлэх уламжлалт сар шинийн золголтод Өвөрхангайгаар овоглодог хэн бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж