Л.Оюун-Эрдэнэ: Зарим гишүүний гэр бүлийнхнийг баривчилсан нь үнэн

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ: Зарим гишүүний гэр бүлийнхнийг баривчилсан нь үнэн

Л.Оюун-Эрдэнэ: Зарим гишүүний гэр бүлийнхнийг баривчилсан нь үнэн

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнөөдөр /2018.11.29/ үдээс хойш мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг шалгаж байгаа гэж мэдэгдсэн билээ. Уг асуудалтай холбогдуулан  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийв.

Тэрбээр “АТГ-аас хийсэн мэдээллийг сонслоо. Миний хувьд маш их баяртай байна. АТГ УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүний заавар, утасны цохилтоор ажилладаг нь  гэдэг нь нотлогдлоо. Өнөөдөр УИХ-ын дарга Дэгийн тухай хууль зөрчиж 10 цагаас хойш чуулганыг хууль бусаар хуралдуулсангүй. Ёс зүйн дэд хороо хуралдана гэдэг шалтгаанаар Чуулганы ирц бүрдсэн байхад УИХ-ын дарга хурлаа бойкотолж орж ирсэнгүй. Энэ бол Монгол төрийн түүхэнд болж  байгаагүй үйл явдал.  Мөн УИХ-ын Тамгын газар АТГ-аас миний хэлсэн мэдэгдэлтэй холбогдуулж мэдээлэл хийлээ. АТГ мэдээлэл хийхдээ шалгаж байгаа учраас ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн нэрийг хэлэхгүй гэсэн мөртлөө ганцхан миний л нэрийг хэллээ. Энэ үйл явдлаас нь харахад АТГ М.Энхболдын хувийн компани болжээ. АТГ улстөржсөн байгууллага гэдгийг олон удаа хэлж байгаа.

Өнөөдөр АТГ гэдэг байгууллагыг 60 тэрбум, Чингис, Самурай бонд, Хөгжлийн банк, бонд, шалга гэхээр дуугүй байдаг. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд АТГ руу утас цохиход шууд хөдөлдөг болжээ. Улстөрчийн дэргэдэх байгууллага болж хувирчээ. Би үүнийг хэдэнтээ хэлж байсан.

Надтай болон миний хамаарал бүхий нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй. Би хэн нэгэнд дэмжиж өгөөч гэж бичиг явуулж байгаагүй гэдгийг мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүдийг маш их дарамталж байна. Жишээ нь, Б.Хурцын томилгоог УИХ-аар хэлэлцэхэд гишүүд бүгд хуралдаа суугаагүй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийг хууль хяналтынхан дарамталж байна. Энэ асуудлаар ганцхан би л дуугарч байгаа болохоор над руу маш их дайралтууд ирж байна. Цаашдаа би АТГ-тай холбоотой мэдээллүүдийг гаргаж ирнэ. Манан бүлэглэлийн сүүлчийн амьсгал тасрах дөхөж байна. М.Энхболд гэдэг хүн УИХ-ыг удирдах боломжгүй болно. Ийм УИХ-ын дарга байдаггүй.

 – Гишүүдийн гэр бүлийнхийг баривчилж байна гэж та худал мэдээлэл өгсөн юм уу?

-Би худлаа яриагүй. Гишүүний нэрийг хэлж чадахгүй байна. Зарим гишүүний гэр бүлийнхнийг баривчилсан нь үнэн.

– ЖДҮХС-аас та зээл аваагүй гэдгийг яаж нотлох юм бэ?

-Миний хамаарал бүхий ямар ч этгээд зээл аваагүй. Авсан бол би хариуцлага хүлээгээд явахад бэлэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж