ШУА ОХУ-ын уралын их сургуультай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа | News.MN

ШУА ОХУ-ын уралын их сургуультай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

ШУА ОХУ-ын уралын их сургуультай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

ШУА ОХУ-ын уралын их сургуультай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Монгол улсын шинжлэх ухааны академи Уралын их сургуультай 2017 оноос хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Уралын их сургуулийн эрдэмтэд ШУА-ийн ООГФХ-тэй түлхүү ажиллаж, энэ талын судалгаан дээр хамтарч ажиллажээ.   Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны хамтарсан экспедиц монголын говиос  солирын биет  байж болзошгүй зүйл  олсон нь өдгөө ООГФХ-нд хадгалагдаж байгаа юм.

ОХУ-ын Уралын их сургуулийн төлөөлөгчид өнөөдөр ШУА-д айлчиллаа. Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Уралын их сургуулийн захирал Сергей Всеволодович нар  2019-2020 онд   хамтран ажиллах төлөвлөгөөний төсөлд гарын үсэг зурлаа.

Уралын их сургуулийн эрдэмтдийн зүгээс 2019 онд хамтын ажиллагааны хүрээгээ тэлж нийгмийн салбарын хүрээлэнгүүдтэй хамтарч ажиллах хүсэлтэй  байгаагаа илэрхийлжээ.

Төлөвлөгөөнд урьдчилсан байдлаар говь цөлийн экспедиц, цаг уурын дээжийн түр зуурын экспортын баримтын бүрдүүлэлт, Солирын бодисын дээжийг шинжлэх,   Техникийн шинжлэх ухааны салбар дахь судалгааны төслүүдийн уралдаанд зориулж хамтарсан  өргөдөл гаргах, Эрчим хүчний системийн эрчим хүчний аюулгүй байдал,  Эрчим хүч, барилгын зориулалтаар үйлдвэрлэсэн стандарт бүтээгдэхүүн болгоход Монголын нүүрсийг ашиглах цогц технологи, Хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны судалгааны уралдаанд зориулсан хамтарсан  өргөдөл гаргах ОХУ, Монгол улсын оюутнуудын үнэлэмжийг харьцуулсан судалгаа хийх зэрэг ажлууд тусгагджээ.

Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-29 202.9.43.93

Уралын холбооны их сургуулийн нэгдүгээр проректор С.В.Кортов гэж бичнэ дээ. Зөв сурвалжлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-11-29 66.181.177.233

ОХУ-ын ШУА-тайгаа шинээр гэрээ байгуулаагүй юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж