Д.Батбаатар: МАН хэнийг ч хөөгөөгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Д.Батбаатар: МАН хэнийг ч хөөгөөгүй

Д.Батбаатар: МАН хэнийг ч хөөгөөгүй

МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж нэр бүхий 5 хүнийг намаас хөөх шийдвэр гаргалаа гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг мэдээлэл үндэслэлгүй аж.

Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатар "Өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ээлжит хурал болсон. Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн гэдгийг хэлсэн юм. Уг хурлаар Хяналтын Ерөнхий хорооны гишүүд цаг үеийн асуудлаар хоорондоо харилцан мэдээллээ солилцсоны зэрэгцээ, өмнөх хурлын тогтоол болох 13 болон 16 тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаарх шаардлагыг намын удирдлагуудад өгсөн байна. Харин хэн нэгэн гишүүнийг намаас хөөсөн зүйл болоогүй тийм тогтоол шийдвэр гараагүй" гэв.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж