АТГ: Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой хүмүүс шалгагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

АТГ: Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой хүмүүс шалгагдаж байна

АТГ: Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой хүмүүс шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр/2018.11.29/ мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар З.Баасанням нар оролцлоо.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэхүү хурлыг хийж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АТГ-ын талаар ташаа мэдээллийг өгч байна. Манай байгууллага М.Энхболдын эрх мэдэлд очсон, гишүүдийн гэр бүлд халдсан юм байхгүй. АТГ Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас хууль бусаар санхүүжилт авсан гэх гомдлыг шалгаж байгаа. Бид хуулийн дагуу ажлаа хийж байна. Цаашид манай байгууллагын талаар гарч байгаа ташаа мэдээллээ зогсоогоочээ гэж хэлмээр байна.

Улстөрчдийн нөлөөллөөр ямар нэгэн хүнийг барьсан, цагдан хорьсон зүйл байхгүй. Улс төрийн өндөр албан тушаалтнуудыг ашиглаж ЖДҮ-ээс зээл авсан байх магадлалтай байна гэсэн иргэдийг шалгаж байна. Нийслэлийн прокурор энэ талаар мэдээлэл хийсэн учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй боломжгүй. Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй хамаатай хүмүүс ЖДҮ-ээс зээл авсан талаар байцаагдаж байгаа. АТГ ямар нэгэн улс төрийн нөлөөлөл орсон зүйл байхгүй. Байцаагдаж байгаа иргэний ар гэрт ямар нэгэн шахалт дарамт өгсөн зүйл байхгүй. 60 тэрбумын асуудалтай хэргийг Прокурорын байгууллагаас хэлсэн учраас бидэнд ямар нэгэн тайлбар хийх эрх байхгүй. Тиймээс цаашид улс төрийн зорилгоор АТГ-ын ажлын олон нийтэд сөргөөр харуулахгүй байхыг хүсье гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж