iPhone 6 – Албан ёсны борлуулагч PC Mall

Хуучирсан мэдээ: 2015.02.25-нд нийтлэгдсэн

iPhone 6 – Албан ёсны борлуулагч PC Mall

Та бид аль хэдийн iPhone 6-ийн 4.7” болон 5.5” инчийн Retina HD дэлгэц, шинжлэх ухааны гайхамшигт бүтээл  болох A8 процессор, 8 megapixel-ээс гадна олон биширмээр үйлдэлтэй супер камер, хамгаас хурдан Wi-Fi зэргийг мэддэг болсон.

Орчин цагт хүмүүс шинэ тутамд гарсан болгоныг авах хэрэгтэй эсэхэд ул суурьтай ханддаг болжээ. Тэд сонирхож буй зүйлээ үнэхээр хэрэглээнд нь тохирох уу? Шинэчлэгдсэн бүхэн шаардлагатай юу гэдэгт анхаарлаа хандуулж асуултын хариултыг олж гэмээнэ худалдан авалт хийдэг болсон өнөө үед iPhone 6 гар утас 70 сая ширхэг борлуулагдсан нь тохиолдол биш юм, Үүнд та итгэлтэй байж болох юм. Учир нь:

–      iPhone 6-ийн дэлгэц бол Том төдий биш юм

Сапфир ашиглахаас гадна ионжуулж уян хатан болгосон бөгөөд бат бөх шилэн дэлгэц нь солиулах шаардлагатай тохиолдолд үнэтэй тусдаг асуудлыг шийдвэрлэсэн

iPhone-ий дэлгэц нүд татах увидастайг та анзаарсан бол тайлал нь Retina дэлгэц гэдгийг мэдээд аваарай. Retina дэлгэц нь өнгө ялгаруулж буй гэрлийн тусгалд өөрчлөлт оруулж цацруулдаг тул хичнээн цаг хэрэглэсэн ч нүдийг ядраадаггүй технологийг нэвтрүүлсэн

–      Улам ухаалаг болсон iPhone цэнэгээ гамнах ухаантай болов

64-А8 процессор бол хамгийн хүчирхэг хүний гараар бүтсэн уураг тархины нэг юм. Тэр хүчирхэг хэрнээ өмнөх загвараасаа 50% бага цэнэг хэрэглэдэг шидтэй бүтээгдсэн

–      “Tap to Focus” энэ бол ихэнхи ухаалаг утасны камерт байдаг үйлдэл хэдий ч…

iPhone 6 утсанд төгс биеллээ олсныг та хэрэглэх даруйдаа мэдэрнэ. Таны хүссэн биет дээр  маш хурдтай фокусаа автоматаар тохируулж тухайн биет хөдлөхөд биетийг дагах болно.  Мөн 1080p-60fps чанартайгаар дүрс бичлэг хийж бичлэгээ шууд зураг болгох функцтэй болсон нь танд хязгааргүй боломж нээсэн

–      Амьдрах нас нь уртассан iPhone 6

Ярианы горимд 14 цаг, дүрс бичлэг хийхэд 11 цаг, хүлээлтийн нөхцөлд 10 хоног ажиллана.  iPhone 6 Plus-ийн хувьд энэ үзүүлэлт 24 цаг, 14 цаг, 16 хоног байх юм. Одоо та анхаарлаа хандуулах зүйлсийн жагсаалтаас Battery гэсэн үгийг хасаж болохоор болсон

–      Онлайн байх нэг хэрэг, Онлайн-д хурдан байх нэг хэрэг

802.11 ac Wi-Fi хамгийн өндөр үзүүлэлттэй зөөврийн компьютерт ашиглагддаг Wi-Fi төхөөрөмж юм. Харин одоо таны гар утсыг тоноглосон

Интернэт орчинд хурдан хандалт хийнэ гэдэг таны цагийг хэмнэнэ гэсэн үг шүү дээ. Хэрэгтэй мэдээллээ богино хугацаанд ав, хэмнэсэн цагаа гэр бүлдээ өг

iPhone 6 утсыг PC Mall сүлжээ их дэлгүүр албан ёсоор борлуулах болсон нь санаандгүй хэрэг биш юм.

Apple Корпорациас итгэмжлэгдсэн засварын инженертэйгээр 2012 оноос хойш Apple-ийн албан ёсны борлуулагчаар ажиллаж буй PC Mall сүлжээ их  дэлгүүр нь хүний хэрэглээг үнэхээр ойроос мэдэрч бүтээсэн iPhone 6 гэх бүтээлийг хэрэглэгчийн гарт албан ёсоор найдвартай нийлүүлэх үйл ажиллагааг дараах үнэгүй үйлчилгээтэй хамт санал болгож байна.

–      200.000 application-ий сантай App Store-оос таны амьдралын хэв маягт эерэг нөлөө үзүүлж чадах хэмнэдэг, зугаацдаг, мэдээллэдэг, тусладаг Application-уудыг шүүж өгч байх

–      iCloud систем болон, бусад хэрэглээний талаархи заавар зөвлөгөө үзүүлэх

–      Дагалдах хэрэгслийн хамгийн оновчтой сонголт бүхий бүтээгдэхүүний захиалга авах

–      iPhone-д зориулагдаж хийгдсэн бүтээгдэхүүний судалгаа, захиалга

Та бидний хооронд зөвхөн арилжааны харилцаа биш жинхэнэ урт хугацааны нөхөрлөл бий болох болно.

 

PC Mall – Apple Authorised Reseller

www.pc-mall.mn

www.facebook.com/PCmallOfficial

Дэлгэрэнгүйг: 75753535

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж