Саудын Арабын хунтайж Аргентинд иржээ

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Саудын Арабын хунтайж Аргентинд иржээ

Саудын Арабын хунтайж Аргентинд иржээ

Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман маргааш эхлэх /2018.11.30/ Их20-ын уулзалтад оролцохоор Аргентин улсын Буэнос Айрес хотноо хүрэлцэн иржээ.

Түүнийг өнгөрсөн сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт хэрцгийгээр амиа алдсан “Вашингтон пост” сонины сэтгүүлч Жамаль Хашоггийн хэрэгт холбоотой хэмээн олон нийт, тэр дундаа АНУ-ын Тагнуулын Төв газар үзэж байгаа юм. Харин Саудын Арабын зүгээс тус хэрэгт хунтайж ямар ч холбоогүй, харин Саудын тагнуулын албаныхан дур мэдэн үйлдсэн хэмээн няцааж байгаа. Сэтгүүлч Жамаль Хашоггийн хэрэг болон түүний санаачилгаар Саудын Араб оролцох болсон Йемений дайнтай холбоотойгоор олон улсын хүний эрхийн байгууллагууд Аргентиныг Үндсэн хуулийн заалтаа ашиглан, түүнийг дайны гэмт хэрэгт буруутган, мөрдлөг явуулахыг хүссэн өргөдлийг Даваа гаригт /2018.11.26/ илгээсэн байна. Йеменд өрнөж байгаа дайны улмаас хүний эрх маш ноцтой зөрчигдөж, олон зуун мянган хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа юм. Саудын Арабын иргэн, “Вашингтон пост” сонины сэтгүүлч асан Хашогги ч бас хунтайж Мухаммед бин Салманы Йеменд явуулж байгаа дайныг эсэргүүцсэн нийтлэл ихээр бичдэг байжээ. Түүнчлэн барууны улс орнууд Саудын Арабыг Йемений дайнаас гарахыг шаардах болсон билээ.

Их20 гүрний удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нартай уулзаж магадгүй бөгөөд сэтгүүлчийн аллагын хэрэгт өөрийгөө буруугүй гэдгээ нотлохыг эрмэлзэх болно хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Тунис дахь Саудын хунтайжийг эсэргүүцсэн жагсаал

Тэрбээр Аргентинд өчигдөр /2018.11.28/ газардахаасаа өмнө Тунист айлчилсан бөгөөд тэнд сэтгүүлчийн аллагын хэрэг болон Йемений дайнтай холбоотойгоор олон түмний эсэргүүцэл, жагсаалтай тулгарсан аж.

 

Эх сурвалж: globalnews.ca

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж