Мисс Э.Энхриймаа авьяасаараа шилдэгт багтав

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Мисс Э.Энхриймаа авьяасаараа шилдэгт багтав

Мисс Э.Энхриймаа авьяасаараа шилдэгт багтав

БНХАУ-ын Саньяа хотод 68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах “Miss World 2018” тэмцээн болж байна. 120 орны гоо бүсгүйчүүд оролцож буй тус тэмцээнд Монголын мисс Э.Энхриймаа оролцож байгаа.

Одоогоор миссүүд урьдчилсан шалгаруулалтад оролцож байна. Мисс Э.Энхриймаа авьяас үзүүлбэрээр шилдэгт багтаж, финалын шалгаруулалтад 10 орны миссүүдтэй бүжиглэхээр болжээ. Тэрбээр www.missworld.com сайт дээр авч байгаа интернэт санал асуулгад тэргүүлэгчдийн эгнээнд  бичигдэж байна.

Миссийн финалын шалгаруулалтын өмнө болдог бүхий л арга хэмжээнд оролцож үнэлгээгээ авсаар байгаа. 120 орны гоо бүсгүйчүүдээс зөвхөн 40 нь шилдэгт үлдэж, цааш өрсөлдөх эрхийг авдаг. Одоогоор БНХАУ, Франц, Японы миссүүд урьдчилсан үзүүбэрт тэргүүлж, финалд шууд өрсөлдөх эрхийг аваад байна.

Монголын мисс Э.Энхриймааг дэмжиж, онлайнаар санал өгөх боломж дахин нээгджээ. Та 24 цагийн дотор https://missvo.modelpowergd.com  сайтаар хандан саналаа өгөх боломжтой.

Э.Энхриймаа Грек, Австрали, Тайланд, Укриан, Унгарын миссүүдтай хамт 15-р хэсэгт багтсан бөгөөд финалын шалгаруулалт арванхоёрдугаар сарын 8-ны өдөр болно.

Онлайн санал өгөх зааврыг видеогоор хүргэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж