Нийслэлийн I-V ангийн сурагчид 49 хоног амарна | News.MN

Нийслэлийн I-V ангийн сурагчид 49 хоног амарна

Нийслэлийн I-V ангийн сурагчид 49 хоног амарна

Нийслэлийн I-V ангийн сурагчид 49 хоног амарна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаал гарлаа. Тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах үндэслэлээр өөрчлөн баталлаа. Үүнд:

  • Монгол Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын 7 дугаар заалт: “агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж хэрэгжүүлэх”
  • Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар хуралдааны тэмдэглэл
  • Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/82 дугаар албан бичиг: “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоох”
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Эрүүл мэндийн яамны санал.

Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:

  1. АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН:
  • 2 ДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ

бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног

  • 3 ДУГААР УЛИРЛЫН ДУНДУУР

ЦАГААН САРЫН АМРАЛТ 1 ДОЛОО ХОНОГ

  • 3 ДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ

бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

  • ЗУНЫ АМРАЛТ

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

2.НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН:

  • 2 ДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ

I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног

VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног

  • 3 ДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ

бүх ангийн сурагчид IV сарын 06-наас IV сарын 14-нийг дуустал 1 долоо хоног

  • ЗУНЫ АМРАЛТ

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж ерөнхий боловсролын сургуульд хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулна.

Эх сурвалж: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

6 oroo 2018-12-01 49.0.213.244

Юун муу ёрын юм шиг тоо вэ, 50 хоног байж болсогүй юу, кккк

Avatar

Arai ch dee, 2018-12-01 202.9.40.141

Soliorol,

Avatar

Туяа 2018-12-01 202.9.42.104

Маш зөв хүйтэнд хүүхдүүд гэртээ тавтай хичээлээ хийгээд сууж байвал дээр

Avatar

Туяа 2018-12-01 150.129.143.110

Орос 3 р сургууль д хамаарах уу

Avatar

Дампуу 2018-12-01 150.129.142.245

Ханиад томуу гэдэгд 1-5 настнууд хамгийн их өртдөг гэж байгаа юм тэгсэн мөртлөө сурагчид нь амраад байна. цэцэрлэгийн яг ханиад хүрдэг нөхдүүд амардаггүй. Цэцэрлэг амрахгүй байхад сурагч амраад юу хийх юм вэ? зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна аа малуудаа

Avatar

z**l chog jol mao 2018-12-01 202.9.40.77

adgiin teneg balai awgai, hicheel yaj nuhuh tuhai yu ch hutsahgui bna shde, huuhed hohirch bna, bid hohirch bna, hen ch amrahiig huseegui uhdel tsarailsan shunaltai offshorchin, JDU chin aw+gai mini,

Avatar

Зочин 2018-12-01 202.21.106.167

49 хоног байх даа яах вэ дээ. Хэн энэ хоногийг нь ингэж гаргаж ирэв.

Avatar

Зочин 2018-12-01 59.153.114.201

Евел амрааж байх хэрэгтэй шуу. Хавар Зуны эхэн саруудад хичээлийг нь шахуу оруулах естой. Хар хуйтэнд хуухэд ба эцэг эхуудэд ч сургуульд явуулна гэх нь беен дараас чирэгдэлтэй байдаг.

Avatar

Зочин 2018-12-01 66.181.179.213

зуны улиралд аль болох эртхэн амраах хэрэгтэй ш дээ. 6 сар дундаа орж байхад амраана гэдэг хэцүү еэ

Avatar

Зочин 2018-12-01 103.229.120.14

шахаж заа гэдэг нь чанаргүй заа гэсэн үг шүү дээ

Avatar

Зочин 2018-12-01 103.26.194.5

50 honog amraahgui

Avatar

Chog jol mao 2018-12-01 202.9.40.77

yostoi balai awgai, yaj iim yum bodoj chaddag bainaa, yamar sanaa nuugdaj bgaa yum bol, harin ch hicheelleh, surguuli deer unguruuh tsagiig nemegduuleh tuhai bodoh yostoi baital. dald oroosoi

Avatar

Зочин 2018-12-01 150.129.142.87

Ямар сонин шийдвэр вэ? Ингэхээр чинь хүүхдүүд хичээлийнхээ агуулгийг гүйцэхгүй, олигтой мэдлэг эзэмшэлгүй 1 жил өнгөрнө. Өвөл амрах зөв, гэхдээ зун амрахаа 7 сар хүртэл хойшлуулах хэрэгтэй биз дээ?

Avatar

Зочин 2018-12-01 66.181.179.213

өвөлжин утаанд байсан хүүхдүүд зун эртхэн амрах ёстой ш дээ. зун хичээллэх хэрэгтэй гэж эргүүтдэг сонин оркууд байх юмаа

Avatar

Зочин 2018-12-01 103.57.95.230

Бага ангийн хүүхдийн гэрийн даалгавар гэж хэтэрхий их юм өгч хүүхдийг зовоох юмаа!!! Агуулга, ач холбогдлын хувьд зарим нь шал дэмий юм байх юм!! Гэрийн даалгавраар хүүхдийг дарж амрах цаг олгохгүй ядраах хэрэггүй юм даа!!! Хэрэггүй хичээл ч бас байна!!! Хараад байхад манай ЕБС хичээлийн программ, сургалтын арга барил нь хуучин зөвлөлт маягийн загвараас салаагүй байна шүү!!! Хуучин нийгмээс салаад 30 шахам жил болж байхад Боловсролын яам юу хийгээ вэ?????

Avatar

Soliorol 2018-12-01 202.9.41.157

galzuyrchihaj, yaj iim olon honogiin hicheeliig shaj zaah bolj bnaa, bolie oo, ta art uur hiih, hiij chadah ajil bnuu?

Avatar

Tvmee 2018-12-01 64.119.21.32

Zaaval 49 homog ni yuchv dee. Gashuudal bish

Avatar

Зочин 2018-12-01 203.91.119.58

багш нар ч гэсэн хүн шүү дээ тэр их утаа тортог дундуур сургалт семинар гээд хаа хол газар автобус унаагаар явж очдог очсон газар нь гэр хорооллын ч юм уу аль эсвэл хотын захын сургуульд болохоор төлөвлөгдсөн байдаг тэр гэр хорооллын утаан дунд хүн байтугай нохой ч угаартаж үхэхээр утаатай байдаг шүү дээ болж өгвөл энэ сургалт семинар уралдаан тэмцээнүүдийг аль болох цөөрүүлж багш нарт бусад ажлаа хийх боломжоор хангамаар байх юм .гэртээ баахан хүүхдийн дэвтэр чирч аваачаар засаад суух юм

Avatar

ZOCHIN 2018-12-01 64.119.17.44

ODOOGIIN ULAANBAATRIN UTAA TORTOGIIN BAIGAA BAIDLAAR ZUV SCHIIDEL GARGAJEE.

Avatar

Зочин 2018-12-01 202.170.84.188

одоо л зөв шийдэж байна. 2 сарын 10 хүртэл амраах нь зөв байгаам

Avatar

Зочин 2018-12-01 122.201.24.232

Муу сайн багш нарын үйлийг үзэж үсийг нь зулгаах нээ. Хөтөлбөр хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг шахна гэдэг нь хүүхдийн тархи руу шуудайд юм чихэж байгаа юм шиг чихээд бай гэсэн үг үү? Тэгвэл хөтөлбөр гэж байхын хэрэг юу байна?

Avatar

ахмад настан 2018-12-01 202.131.234.94

Өглөөний мэнд хүргэе.Бичиж байгаа зүйлийнхээ гарчигийг зөв бичих хэрэгтэй байна. Энэ утгаар бол нас барсан хүний 49 хоног шууд бодогдож байна .Цогзромаа сайдаа !!!!!

Avatar

ахмад настан 2018-12-01 202.131.234.94

Уучлаарай үсгээ буруу харсан байна. Цогзолмаа сайдаа !!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж