"Нээлттэй хаалганы өдөр" зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

"Нээлттэй хаалганы өдөр" зохион байгууллаа

"Нээлттэй хаалганы өдөр" зохион байгууллаа

Эрүүл мэндийн хөгжлийн төв “Нээлттэй хаалганы өдөр”-ийг байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, эрүүл мэндийн салбарынхан болон иргэд, үйлчлүүлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг хэрэглэгчдэд ээлтэйгээр шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах, санал, хүсэлтийг сонсох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаагийн Нээлттэй хаалганы өдөр магадлан итгэмжлэл авах эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөх, Донорын асуудлаар мэдээлэл өгөх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд хөрөнгийн төлөвлөлтийн програм дээр ажиллах дадлага зохион байгуулах зэрэг хэрэгцээт олон мэдээллийг зэрэг хүргэж байгаагаараа онцлог болж байна.

Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Сувилагчдын мэдлэг чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд бэлтгэх” сургалтуудын талаар мэдээлэл хүргэж бүртгэл хийгдлээ.

Энэ өдөр 80 орчим хүн 10 байгууллага ирж мэдээлэл авлаа.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж