ЭМХТ “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

ЭМХТ “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна

ЭМХТ “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна

Эрүүл мэндийн хөгжлийн төв  “Нээлттэй хаалганы өдөр”-ийг  байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, эрүүл мэндийн салбарынхан болон  иргэд,  үйлчлүүлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд,  тэдгээрийг хэрэглэгчдэд  ээлтэйгээр шийдвэрлэх чиглэлээр  хамтран ажиллах,  санал, хүсэлтийг сонсох зорилгоор  жил бүр  уламжлал болгон  зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаагийн Нээлттэй хаалганы өдөр  харилцагч байгууллагуудад хандсан  үйл ажиллагаануудыг түлхүү зохион байгуулж, 2019 онд магадлан итгэмжлэл авах эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөх, Донорын асуудлаар мэдээлэл өгөх, уулзалт зохион байгуулах,  эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд хөрөнгийн төлөвлөлтийн програм дээр ажиллах дадлага, үзүүлэх сургалт зохион байгуулах зэрэг  хэрэгцээт олон мэдээллийг зэрэг хүргэж байгаагаараа онцлог болж байна.

Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Сувилагчдын мэдлэг чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд бэлтгэх” сургалтуудын бүртгэл хийгдэнэ.

Мөн материалаа бүрдүүлсэн Эм ханган нийлүүлэх байгууллагуудад эмийн экспорт, импортын лицензийн өдөрт нь гаргаж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нотолгоо бүрдүүлэх, байгууллага, хүний нөөц, техник технологи, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, салбарын удирдлага, манлайллыг дээшлүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг  үүрэг бүхий  байгууллага юм. Өдөр, шөнийн 24 цаг иргэдийнхээ эрүүл энхийн манаанд эрүүл мэндийн салбарын 40  гаруй мянган эмч, мэргэжилтнүүд зүтгэдэг билээ. Тэдний дунд эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ашиглаж буй тоног төхөөрөмж, эм хэрэгсэл, иргэдийн үйчлүүлж буй эрүүл мэндийн байгууллагын  чанар аюулгүй байдлыг хангахаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олон ажиллаж байна.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж