БНСУ-ын Андун хотод ширым бөхийн үндэсний аварга шалгаруулах болон олон улсын нээлттэй тэмцээнийг арваннэгдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Ширым бөхийн олон улсын нээлттэй тэмцээнд БНСУ, БНХАУ, Испани, Шинэ Зеланд, ОХУ, Монголын нийт 60 гаруй гадаад бөхчүүд оролцжээ.
БНСУ-ын үндэсний спорт болох ширым бөхийн тэмцээнд Монголын бөхчүүд амжилттай оролцлоо.
Улсын арслан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, Д.Тамир нарын бөхчүүд гадаад бөхчүүдийн барилдаанд оролцжээ.
О.Хангай гадаад бөхчүүдийн барилдаанд түрүүлж, БНСУ-ын үндэсний ширым бөхийн холбооноос олгодог “Дэлхийн ширым бөхийн их аварга” өргөмжлөлийг хүртсэн байна.
Монголын ширым бөхийн “Хангай” холбооноос бөхчүүдээ ширмын бөхийн олон улсын тэмцээнд оролцуулж, хамтарсан бэлтгэлийг хийлгэсэн байна.
Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, улсын начин Д.Тамир, аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан А.Отгонбаатар, Г.Ганбаатар, Э.Сумъяабат нар багтжээ.
Энэхүү тэмцээнд манай бөхчүүд 2011 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд энэ жил гадаадын бөхчүүдийн тэмцээнээс анхны аваргатай болжээ.
Холбоотой мэдээ