МҮЭХ-НДЕГ хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

МҮЭХ-НДЕГ хамтран ажиллах гэрээ байгууллаа

МҮЭХ-НДЕГ хамтран ажиллах гэрээ байгууллаа

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригт нар хамтран ажиллах гэрээнд өнөөдөр /11.29/ гарын үсэг зурлаа.

Уг гэрээний зорилго ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь бүрэн төлүүлж хэвшүүлэх, даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөд хяналт тавих боломжийг бүрдүүлэх замаар хөдөлмөр эрхлэгч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалж, нийгмийн баталгааг хангахад чиглэжээ.

Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгж, байгууллага болон тэдгээрийн ажиллагчдад сургалт зохион байгуулах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг таниулах, холбогдох мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгөх асуудалд хамтрах, үйл ажиллагааны тайланг улирал бүр гаргах, шимтгэл төлөгчдийн давуу байдлыг сурталчлахад оролцох, гишүүн байгууллагууддаа мэдээлэл хүргэх үүргийг МҮЭ-ийн холбоо хүлээх аж.

НДЕГ-аас сургалт сурталчилгааны ажлыг ҮЭ-ийн шат шатны болон нийслэл, орон нутгийн байгууллагуудтай хамтарч зохион байгуулах, даатгуулагчийн эрх зөрчигдөх магадлалтай, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байгууллагуудын жагсаалтыг ҮЭ-үүдэд улирал бүр хүргүүлэх, салбар, орон нутаг болон ААНБ-ын ажиллагчдын шимтгэл төлөлтөд идэвхтэй нөлөөлж ажилласан ҮЭ-ийн байгууллага ажилтнуудыг өөрийн шагналаар урамшуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж