Францын сүрчгийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэжээ | News.MN

Францын сүрчгийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэжээ

Францын сүрчгийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэжээ

Францын сүрчгийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэжээ

Францын зүүн өмнөд нутгийн сүрчиг хийх арга ухааныг ЮНЕСКО буюу НҮБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухаан, соёлын байгууллагын биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэжээ. Мавритан улсад өчигдөр /2018.11.28/ ЮНЕСКО-гийн хурал зохион байгуулагдаж, Францын сүрчгээс гадна өөр хэд хэдэн зүйлсийг хүн төрөлхтний соёлын өвд бүртгэн авсан байна.

Соёлын өвд бүртгэгдсэн сүрчгийн технологи гэдэг найрлагад ордог ургамлуудыг түүж ангилан орцыг нь тааруулах, сүрчгийг хийх арга, үйл явц, ур чадвар зэргийг цөмийг нь хамруулсан байна. Сүрчиг хийх аргыг Францын Грас хотын ард түмэн бий болгон, олон зууны туршид сайжруулан, хөгжүүлсээр иржээ.

Грас хот бол үнэртэй ус үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том газар юм. Тус нутгийн үржил шимтэй хөрс, уур амьсгалын таатай нөхцөл нь сарнай, мэлрэг болон сүрчгийн найрлагад ордог бусад цэцэгсийн ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ажээ. Түүнчлэн Мэрлин Монрогийн хамгийн дуртай гэгддэг “Chanel 5” үнэртэй ус нь  Францын өмнөд хэсэгт байх энэхүү нутгаас гаралтай юм.

Эх сурвалж: NHK

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-29 202.179.27.45

Энэ ч арай хэтэрнээ. Одоо тэгвэл тарвагны боодог, ямааны хорхогыг ЮНЕСКО-д бүртгүүлэх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2018-11-29 202.179.27.45

Энэ ч арай хэтэртээ. Одоо тэгвэл тарвагны боодог, ямааны хорхогыг ЮНЕСКО-д бүртгүүлэх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2018-11-29 202.180.220.35

Сайхан сүрчиг ч бөөн аз жаргал шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж