АЕГ-ын лавлагаа үйлчилгээний төвийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

АЕГ-ын лавлагаа үйлчилгээний төвийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж байна

АЕГ-ын лавлагаа үйлчилгээний төвийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж байна

Архивын ерөнхий газрын “Лавлагаа үйлчилгээний төв”-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хүрэлцэн ирж оролцлоо.

Архивын ерөнхий газраас иргэд, олон нийтэд үзүүлдэг гол үйлчилгээний нэг нь архивын лавлагаа бөгөөд жилд дунджаар 1000 гаруй албан байгууллага, 2300 гаруй иргэдийн хүсэлт, захиалгыг хүлээн авч архивын лавлагаа олгож байна.

Aрхивын лавлагаа, мэдээллийн цогц үйлчилгээг нэг дороос иргэдэд үзүүлэх, иргэдийн тав тухыг хангасан үйлчилгээний шинэлэг орчинг бий болгох зорилгоор Архивын ерөнхий газрын нэг цэгийн үйлчилгээний танхимыг шинэчлэн Угтах үйлчилгээ, мэдрэгчтэй дэлгэц байршуулан иргэд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй хөмрөгч үүсгэгч байгууллагын жагсаалтыг үзэх, “1800-1205” Архивын лавлах утсаар архивын мэдээлэл авах зэргээр зэрэг боломжоор ханган тохижуулж “Лавлагаа үйлчилгээний төв” нэртэйгээр шинэ өнгө төрх, үйлчилгээгээр үүд хаалгаа нээлээ.

Энэхүү төвөөс иргэд архивын лавлагааг биечлэн ирж авч болохоос гадна тус газрын www.archives.gov.mn вэб сайтаар орж онлайнаар захиалга өгөх боломжтойгоороо давуу талтай бөгөөд иргэдийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр, цалингийн тодорхойлолт, хүн амын тооллогын баримтын лавлагаа зэргийг онлайнаар захиалгаа өгч ажлын 2-5 хоногт хариугаа авах гээд иргэд хоёр удаа явдаг байсан бол онлайнаар захиалгаа өгснөөр нэг удаа явах, мөн түүнчлэн 1800-1205 дугаарын утсанд холбогдож архивын лавлагаа, үйлчилгээний төрөл, төрийн болон төрөлжсөн архивуудад хадгалагдаж буй баримтын жагсаалт зэрэг архивын холбогдолтой мэдээллийг шуурхай авах боломжтой юм.

Төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх талаас нь анхаарахаас гадна уг үйлчилгээг олон нийтэд хүргэж буй үйлчилгээний ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх, харилцагч үйлчлүүлэгчтэй зохистой харилцах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бий болгоход чиглэсэн сургалтад хамруулсан.

Өнөөдрийн арга хэмжээгээр цахим мэдээллийн санд орсон 50 гаруй байгууллага болон 1933, 1944, 1956, 1989, 2000 оны хүн амын тооллогын лавлагааг үнэ төлбөргүй олгох, бусад цахимд ороогүй архивын баримтын лавлагааны захиалгыг хүлээн авч ажлын 2-5 хоногт багтаан үнэ төлбөргүй олгох, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэргэжил арга зүйн, зөвлөгөө, ном товхимолын худалдаа, эхний 100 хүнд нэрийг нь уран бичлэгээр бичиж бэлэглэхээс гадна иргэдийн хүсэлтийн дагуу Дэлхийн дуу, дүрсний өвийн өдрийг тохиолдуулан “Мандухай сэцэн хатан” МУСК дэлгэцнээ гарч үзэгч олны хүртээл болсны 30 жилийн ойг тохиолдуулан 2018 оны 10 дугаар сарын 26-нд нээлтээ хийж байсан архивын баримт, гэрэл зураг, 53 биет үзмэрийг багтаасан үзэсгэлэн болон тухайн киног бүтээхэд хийсэн богино хэмжээний киног үзүүллээ.

Мөн иргэд ихэвчлэн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар архивын лавлагаа авдаг тул өнөөдрийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс холбогдох ажилтныг урьж, газар дээр нь зөвлөгөө, мэдээлэл өгүүллээ.

Өнөөдрийн арга хэмжээ маань 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж