Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнөөдөр /2018.11.29/ “Дижитал Монгол” зөвлөлдөх уулзалтыг “Новотел” зочид буудалд зохион байгууллаа.
Монгол Улсын хөгжилд мэдээлэл харилцаа холбооны салбарын оролцоо, манлайлал сэдвийн хүрээнд 2017 онд зохион байгуулж байсан энэхүү уулзалт, хэлэлцүүлэг энэ жил хүрээгээ тэлжээ.
“Мэдлэгээ хуваалцаж, хамтдаа хөгжье” уриан дор зохион байгуулагдсан нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, үүрэн холбооны операторууд, олон улсын байгууллага, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгч, МУИС, ШУТИС-ийн төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцлоо. Өнөөдрийн уулзалтаар нйигэм, эдийн засгийн бүх салбарт бизнесийн болон хэрэглээний шинэ чиг хандлагыг бий болгоод байгаа дижитал эдийн засаг түүний тогтвортой хөгжил, бодлого, шинэчлэлийн талаар ярилцав.
"Дижитал Монгол" хэлэлцүүлэг "Дата дэд бүтэц", "Дижитал үйлчилгээний хүртээмж", "Апп эдийн засаг-Санхүүгийн салбар, туршлага", "Дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил" гэсэн дөрвөн хэсэгт өрнөсөн байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг хэлэхдээ “Мэдээллийн технологийн салбар маш хурдацтай хөгжиж байна. Орчин үед мэдлэг оюуны үнэ цэнэ нэмэгдэн, дижитал үйлчилгэ, үйлдвэрлэлийн давуу талыг зайлшгүй дэмжих шаардлагатай болоод байна. Манай улсад үүрэн телефоны үйлчилгээний хүрээ нэмэгдлээ. Өнөөдөр интернэтийн үйлчилгээ үүсээд хэдхэн жилийн дотор 50 сая хэрэглэгчтэй болсон. Мөн “Angry Bird” тоглоомыг 35 хоногт 50 сая хэрэглэгч сонирхож байна. Иймээс оюуны үнэ цэнэ нэмэгдэн дифитал үйлчилгээний давуу талуудыг дэмжих шаардлагатай болж байна.” гэсэн юм.
“Дижитал Монгол” хэлэлцүүлэгийн үеэр ХХЗХ-ны дэд дарга Д.Сэрээдорж, ХХМТГ-ын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл нар илтгэл тавилаа.
Холбоотой мэдээ