Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 27-28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэсэн, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчлан саатуулжээ.
Саатуулах үед дээрх этгээдүүд нь метафемин буюу химийн аргаар гаргаж авсан мөс гэх нэршилтэй бодистой явж байсан аж. Тэднээс биологийн дээж авч шинжлэхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлжээ.
Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ