Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё 15 хоногийн турш Фүкүока хотод боллоо.
Оны сүүлийн башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд болон Кисэнсато аваргууд өнжсөн нь озэки /арслан/, комүсүби цолтнуудад түрүүлэх боломж гарсан билээ. Энэ боломжийг комүсүби Такакэйшёо ашиглаж, 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлсэн юм. Башёд түрүүлэх магадлал өндөр бөхийн нэг бол озэки Такаясү 12 даваа, гурван унаатайгаар өндөрлүүлэв.
Залуу сүмоч Такакэйшёогийн од нь гийж, дээд зиндаанд түрүүлж анх удаагаа эзэн хааны цомыг хүртлээ. Тэрбээр 21 насандаа эзэн хааны цомыг хүртсэн цөөн сүмочийн нэг болсон бол Монголоос их аварга Хакүхо М.Даваажаргал 21 нас, Асашёорюү Д.Дагвадорж 22 насандаа түрүүлж байжээ.
Дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил есөн давааг авсан бол Ичиножёо А.Ичинноров, Таканоива А.Баасандорж, Чиёошома Г.Мөнхсайхан нар зургаан даваа, есөн унаатайгаар башёг өндөрлүүлэв.
Ичиножёо А.Ичинноров
Холбоотой мэдээ