Гүрж улсын Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Гүрж улсын Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдлоо

Гүрж улсын Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдлоо

Саяхан болж өнгөрсөн Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд Саломе Зурабишвили гэх эмэгтэй ялалт байгуулснаар тус улсад Ерөнхийлөгчийн албан тушаалыг анх удаа эмэгтэй хүн хашихаар болжээ.

Гүржийн Мөрөөдлийн намаас нэр дэвшсэн Саломе Зурабишвили нь нийт сонгогчдын 60 хувийн саналыг авч, ялалт байгуулжээ. Тэрбээр Франц улсад төрсөн бөгөөд гадаад харилцааны мэргэжилтэй, дипломатчийн мэргэжлээр олон жил ажилласан байна. Түүний эцэг эх нь Гүрж ЗХУ-д нэгдэх үеэр Франц руу нүүж, Саломе Зурабишвилиг Парис хотод төрүүлж, өсгөсөн байна. Тэрбээр Францын гадаад харилцааны албанд олон жил ажиллаж байгаад, 2003 онд Гүржийн нийслэл Тбилист элчин сайдаар томилогдон очжээ. Хожим нь Гүрж хүний хувьд өөрийн улсдаа хүчин зүтгэхээр шийдсэн түүнийг Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили түүнийг Гүржийн Гадаад харилцааны сайдаар томилжээ.

ЕХ холбоо болон НАТО-д гишүүнээр элсэхийг эрмэлзэж буй Гүрж улсын Ерөнхийлөгчийн сонгуульд барууны орнууд ихээхэн анхаарал хандуулсан байна. Саломе Зурабишвили нь Ерөнхийлөгчөөр томилогдвол Гүрж улсыг ОХУ болон барууны улс орнуудтай тогтвортой харилцаатай байлгахыг эрмэлзэнэ хэмээн кампанит ажлынхаа үеэр хэлж байв.

Гүрж улс удахгүй батлагдах шинэ Үндсэн хуульдаа ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэхээр болсон байна.

Эх сурвалж: ВВС

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж