Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд цахилгаан шат гацаж дотор нь 3 хүн түгжигдсэн тухай дуудлага өчигдөр /2018.11.28/ өдрийн 15:47 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 16:00 цагт очиж, барилгын 4 дүгээр давхарт цахилгаан шат гацаж, иргэн Б /48 настай эмэгтэй/, иргэн Э /35 настай, эмэгтэй/, Э /10 настай, эрэгтэй/ нар дотор нь түгжигдсэн байсныг гаргаж, аюулгүй болгосон байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ