Монголын жүдочид зургадугаар байрт оров

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Монголын жүдочид зургадугаар байрт оров

Монголын жүдочид зургадугаар байрт оров

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээний энэ оны сүүлийнх Японы Осака хотод өнгөрөгч долоо хоногт боллоо.

Осакагийн “Их дуулга”-д 71 орны жүдочид өрсөлдсөнөөс Японы баг тамирчид 11 алт, найман мөнгө, 16 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Канад, Нидерланд, Куба нэг нэг алттай буцав. ОХУ, Монгол, Швед, Чех нэг мөнгөн медаль авсан бол БНСУ, Франц, Герман, Португаль, Турк улс хүрэл медаль хүртсэн амжилттайгаар медаль хүртсэн орнуудын жагсаалтад багтсан байна. 71 орноос 13 орон ямар нэгэн медаль хүртсэн бол Монголын баг мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэж, шагналт байранд таван тамирчин орлоо.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 68 кг-д Ё.Басхүү хүрэл медаль хүртэн медалийн тавцанд зогссон. Мөн эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр болон Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медалийн төлөө барилдсан ч ялагдал хүлээн шагналт тавдугаар байрыг эзэлсэн бол эмэгтэйчүүдийн 57 кг-д Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, 52 кг-д Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 100 кг-д О.Хангал нар шагналт долдугаар байрыг эзлэв.

Зохион байгуулагч Японоос жин тус бүрт дөрвөн жүдоч барилдсан бөгөөд 11 түрүү хүртсэн амжилттайгаар илтгэл төгс тэргүүлсэн бөгөөд тэд эрэгтэйчүүдийн +100, эмэгтэйчүүдийн 57, +78 кг-д түрүү байраа алджээ. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Японы дөрвөн бөх бүгд медалийн тавцанд зогссон байна.

Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр Японы гурван бөхтэй барилдсан тохиолдол боллоо. Тэрбээр Японы Х.Харасаваг ялж шөвгийн наймд үлдсэн ч Нидерландын Х.Гролд торгуулиар дийлдсэн. Н.Түвшинбаяр дагах барилдаанд Японы Т.Ожинтаниг ялсан ч хүрэл медалийн төлөө К.Кокорог барсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж