Л.Оюун-Эрдэнэ:  Парламент хувь хүнд тохируулан ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ:  Парламент хувь хүнд тохируулан ажиллаж байна

Л.Оюун-Эрдэнэ:  Парламент хувь хүнд тохируулан ажиллаж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ оны наймдугаар сарын 1-ний өдөр тоот дугаартай албан бичгийг Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлсэн аж. Энэ албан бичигт "60 тэрбумын асуудалтай холбогдсон М.Энхболдыг дэд хороогоор хэлэлцүүлж өгөөч" гэсэн байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй гэж Л.Оюун-Эрдэнэ хэлэв. Тэрбээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар Ёс зүйн дэд хороо хороо хуралдах гэж байна. Энэ үйл явцаас Монгол Улсын парламент хуулийн дагуу биш хувь хүнд тохируулж ажиллаж байгааг харж болно. МАНАН гэх бүлэглэлийн “тоглоом” нурах гээд байгаа учраас хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна. Бөөнөөрөө гишүүдийг дуудаж уулзаад “Чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна” гэж байна. Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн цэц яаралтай их суудлынхаа хуралдааныг зарлаж энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Үгүй бол Цэц өөрөө Үндсэн хуулиа дагахгүй байгаа нөхцөл байдал үүсэж байна” гэлээ.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж