АЕГ-ын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

АЕГ-ын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

АЕГ-ын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Архивын ерөнхий газар/АЕГ/-ын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2018.11.29/ болж байна.

Уг өдөрлөгтэй холбоотойгоор өнөөдрийн 14 цаг хүртэл иргэдэд дараах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Цахим мэдээллийн санд орсон 50 гаруй байгууллага болон 1933, 1944, 1956, 1989, 2000 оны хүн амын тооллогын лавлагааг үнэ төлбөргүй олгох,

  • Цахимд ороогүй архивын баримтын лавлагааны захиалгыг хүлээн авч ажлын 2-5 хоногт багтаан үнэ төлбөргүй олгох,
  • Иргэд ихэвчлэн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар архивын лавлагаа авдаг тул өнөөдрийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс холбогдох ажилтан зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэргэжил арга зүйн, зөвлөгөө, ном товхимолын худалдааг зохион байгуулж байна.

АЕГ-аас иргэд, олон нийтэд үзүүлдэг гол үйлчилгээний нэг нь архивын лавлагаа бөгөөд жилд дунджаар 1000 гаруй албан байгууллага, 2300 гаруй иргэдийн хүсэлт, захиалгыг хүлээн авч, архивын лавлагаа олгодог байна.

Өдөрт дунджаар 40-50 иргэн тогтмол лавлагаа мэдээлэл авахаар тус төвд ханддаг аж. Иргэдийн дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгохтой холбоотой асуудлаар лавлагаа авдаг гэдгийг холбогдох албаны хүн тодотголоо.

Иргэд архивын лавлагааг биечлэн очиж авч болохоос гадна www.archives.gov.mn вэб сайтаар орж онлайнаар захиалж авах боломж бүрджээ. Үүнд ажилд томилж, чөлөөлсөн шийдвэр, цалингийн тодорхойлолт, хүн амын тооллогын баримтын лавлагаа зэргийг онлайнаар захиалах боломжтой. Ингэснээр иргэдэд хүрэх үйлчилгээ илүү ойрхон, чирэгдэлгүй болж байна гэдгийг албаны хүн хэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж