Хороо энэ сард нийт 6 ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг хянан, шийдвэрлэлээ. ББСБ-уудаас ирүүлж буй хүсэлт болон холбогдох бүрдүүлбэрийг Хороо сайтар нягтлан шалгасны үндсэн дээр уг шийдвэрийг гаргадаг бөгөөд ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого нь зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Эдгээр 6 ББСБ нийт 2.3 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн байна.
Мөн энэ сард хоёр ББСБ салбар байгуулах зөвшөөрөл авсан бол 6 ББСБ хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтээ шийдвэрлүүллээ.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Холбоотой мэдээ