Солонгос эмэгтэйчүүд нүүр будалтын эсрэг тэмцэж байна | News.MN

Солонгос эмэгтэйчүүд нүүр будалтын эсрэг тэмцэж байна

Солонгос эмэгтэйчүүд нүүр будалтын эсрэг тэмцэж байна

Солонгос эмэгтэйчүүд нүүр будалтын эсрэг тэмцэж байна

Гоо сайхны мэс заслын төв хэмээгддэг өмнөд Солонгост залуу охид, бүсгүйчүүд нь байж боломжгүй гоо сайхны хэмжүүрийг эсэргүүцэн, нүүрний будгуудаа устган, үсээ тайрах зэргээр тэмцэл гаргаж эхэлжээ.

“Гоо сайхныг эсэргүүцэгчид” хэмээн өөрсдийгөө нэрлэж буй тэдгээр хүмүүс хөөрхөн харагдахын тулд нүүрээ будах, үс гэзгээ янзлахад хэтэрхий их санаа тавих шаардлага гардаг нь Өмнөд Солонгост бүсгүй хүн үзэсгэлэнтэй байх нь сайн хүнтэй сууж, ажлын карьераа ахиулах гол хүчин зүйл хэмээх ойлголт олон нийтийн дунд байдагтай холбоотой хэмээн тайлбарлажээ. Харин тус хөдөлгөөнийхөн эмэгтэй хүнийг хөөрхөн царайтай байх ёстой гэсэн тогтсон ойлголтыг үгүй хийж, нийгэм дэх эмэгтэй хүний үнэлэмжийг дээшлүүлэх зорилго тавьсан байна.

“Remove corset ” хэмээх энэхүү хөдөлгөөнийг анх эхлүүлсэн эмэгтэй хагас сая дагагчтай өөрийн Youtube сувгаар бичлэг хийн, гоо сайхны стандартын тухай үзэл бодлоо илэрхийлэн, хуурамч сормуус, давхраа, зузаан нүүрний будгаа арилгаж, өөрийн төрөлхийн царайгаа харуулж байгаагаар эхэлжээ. Тус бичлэгийн сэтгэгдэл дор хүмүүс, “чиний будаггүй царай чинь аймшигтай байна, арьс чинь ямар муухай юм бэ. Эмэгтэй хүнийх мөн үү?” гэхчлэн бичиж байжээ. Харин тэр хариуд нь “би царайлаг биш. Гэхдээ хүн бүрт өөрийн гэсэн гоо үзэсгэлэн гэж бий” гэжээ. Түүнийг үзэн ядах хүмүүс байсан ч үзэл хандлагад нь олон охид, бүсгүйчүүд урамшиж, “Remove corset” гэх хөдөлгөөнийг эхлүүлэн фэйсбүүк, инстаграм, твиттер хуудсандаа нүүрний будгуудаа хаян, үсээ тайрч байгаа зураг, бичлэгээ оруулж эхэлсэн байна. Тэдгээр эмэгтэйчүүд өмнө нь нүүрний будаггүй гарахдаа нийгмийн хэм хэмжээг зөрчиж байгаа мэт санагддаг байсан бол одоо өөрийгөө чөлөөлж чадсан хэмээн бичжээ.

Өмнөд Солонгост толигор зөөлөн арьстай, төгс нүүрний хэлбэртэй эмэгтэй хүний гоо сайхны хэмжүүрт охид бүсгүйчүүд хэт автсанаас нүүрээ маш зузаан буддаг төдийгүй гоо сайхны хагалгаанд ч ихээр ордог байна. Үүнтэй холбоотойгоор өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл ч дэлхийд хамгийн томд тооцогддог ажээ.

Түүнчлэн эмэгтэй хүмүүс олон нийтийн газар хөөрхөн харагдах ёстойгоос гадна телевизээр  нүдний шилтэй гарч болохгүй гэсэн бичигдээгүй хууль хүртэл бий болжээ. Харин MBC  сувгийн нэгэн нэвтрүүлэгч эмэгтэй оройн мэдээний үеэр нүдний шил зүүсэн байсан нь тус хөдөлгөөн хүчээ авахад нөлөөлсөн байна.

Цөөн тооны залуу хүмүүс тус хөдөлгөөнийг эхлүүлж байгаа ч яваандаа хүчээ авч, нийгэм дэх энэ ойлголтыг өөрчлөн, бүсгүйчүүдийг хэрэггүй зүйлд санаагаа чилээн, цаг заваа зарцуулдаг зуршлаас нь салгаж, эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэнгийн тухай илүү их анхаарахад хүргэх болно хэмээн өмнөд Солонгосын хэвлэлд бичжээ.

Эх сурвалж: telegraph.co.uk

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

aaaa 2018-11-29 66.181.167.191

goo saikhnii baraa chin ednii gol export shdee

Avatar

Монгол эмэгтэй 2018-11-29 66.181.182.233

ЯГ ЗОВ. МАШ ИХ ДАРАМТААС САЛНА ДАА ХУУХНУУД БИД.

Avatar

Зочин 2018-11-29 103.57.94.142

тийм байхаа өнгөрсөн зун нүүрээ будаагүй мөлчийтөл угаачихсан хүүхнүүд л харагдаад байсан

Avatar

зочин 2018-11-29 182.160.36.185

ХА ХА ҮНЭН ЮМ ХЭЛЖ БАЙНА ОДОО БУДГААР ХӨӨРХӨН БОЛОХЫГ ТВ үүд ЗААГААД БАЙХ ЮМ ГЭТЭЛ БИЕНЭЭС Нь ХИР ШЭЭС ҮНЭРТЭЭД БҮСЭЛХИЙНИЙ ӨӨХӨӨ АРИЛГАЖ ЧАДАХГҮЙ ХҮН ЗӨНДӨӨ БАйх юм.

Avatar

Zochin 2018-11-29 5.70.201.134

Erchuudee ehelj nuuree budahiig ni boliulval

Avatar

Зочин 2018-11-29 202.21.106.145

Ер нь суух эмэгтэйгээ усанд орсон хойно нь унтаж хэвтэж үзсэнийхээ дараа, уурлаж үйлж байхыг нь сайн харсны дараа гэрлэх нь зүгээр байх шүү. Хэт их хичээж байгаад дараа албатай юм шиг анхаарал нэхээд байдаг ш дээ.

Avatar

Зочин 2018-11-29 66.181.161.41

Одоо шинэ жил дөхлөө. Өмнөх жилийн шинэ жилийн баяраар өмссөн палаажаа дахин өмсөе гэдэг аян өрнүүлвэл ямар вэ бүсгүйчүүдээ. Наанадаж гэр бүлийн минь төсөвт цаанадаж улс эх орны минь валютын ханшинд бага ч гэсэн нөлөөтэй юм даа уг нь.

Avatar

Хабиб 2018-11-29 213.143.49.251

Шинэ жилийн палааж өмсдөг европ эмэгтэй харсангүй. Наад баярыг чинь тоодоггүй юм шүү дээ

Avatar

Зочин 2018-11-29 203.91.114.244

дэмжиж байна. Байнга цуг ажилладаг хүмүүстэйгээ зохисон зохиогүй саатай палаж өмсөөд, ананастай тахиа идэж архи уудаг энэ тэнэг зуршлыг болимоор байнаа. Зүгээр энгийн хүртээмжтэй хүндрэлгүй тэмдэглэдэг болмоор байнаа.

Avatar

Зочин 2018-11-29 202.21.116.2

zuzaan bag shig yum bdag sh dee. tiimdee baruuniihan azi huuhnuudtei suuhdaa usand orsnii daraa tsaraig n harj baij suu gedeg yum gesen shuu.

Avatar

зочин 2018-11-29 66.181.183.220

зөв зүйл эхлүүлж дээ. Монгол хүүхнүүд мэдээсэй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж