
Энэ сарын 10 –ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Жаргалант “ цайны газраас хоол худалдаж авсан 11 хүн хоолны хордлого авсан байна. Тэд АСА циркийн хойно байрлах АПУ ХХК-ын задгай асарын ажилчид бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсанаас зургаан хүн нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хордого авсан иргэдээс авсан шинжилгээний хариу өнөөдөр гарна.
П.Наран