УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан эхлээд удалгүй, түр завсарласан. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх шаардлага байна, иймээс чуулганы хуралдааныг түр завсарлуулж, өгнө үү” гэсэн хүсэлт тавьсныг УИХ-ын дарга ёсоор болгосон.
Гэвч энэ нь УИХ-аар Засгийн газрыг огцруулах тухай асуудал хэлэлцэж эхлэхэд 27 гишүүний санал унах магадлал өндөр байсантай холбох хүн цөөнгүй байна. Учир нь Д.Хаянхярваа нарын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн ч өнөөдрийн хуралдаандаа тун цөөхөн нь оролцжээ. Иймээс чуулганы хуралдааныг түр хугацаагаар хойшлуулах арга сүвэгчилж, Ёс зүйн дэд хорооны хурал зарласан гэж хардах хүн цөөнгүй байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ