БНХАУ усан доогуур явдаг галт тэрэгтэй болно

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

БНХАУ усан доогуур явдаг галт тэрэгтэй болно

БНХАУ усан доогуур явдаг галт тэрэгтэй болно

Хятадын хурдны галт тэрэгний хөгжил бидний бодсоноос ч эрчимтэй явагдаж байна. Учир нь Хятадын эрх баригчид саяхан усан доогуур явдаг галт тэрэгний төслийг баталжээ.

Тус галт тэрэгний зам нь Шанхайн өмнөд хэсэгт орших Нинбо боомт хотыг зүүн эргийн олтриг Жоушан хоттой холбох юм. Усан доогуур явах тус галт тэрэгний зам нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, Жоушан олтригийг Жэжян мужтай холбох чухал дэд бүтэц болох 77 км урттай баригдах Ён-Жоу төмөр замын төслийн нэг хэсэг болж байна.

Ён-Жоу төмөр замын төсөл нь анх засгийн газрын 2005 оны дэд бүтцийн төлөвлөгөөнд тусгагдаж байсан бөгөөд удаан хугацаанд судалгаа, шинжилгээ хийн, эрсдэлийг тооцсоны үндсэн дээр өчигдөр /2018.11.29/ төмөр замын төслийг албан ёсоор баталжээ.

Нийт 77 километрийн урттай баригдах тус төмөр замын 16,2 км нь далай доогуур тавигдах юм. Тус төсөл хэрэгжсэнээр зорчигчид Ён Жоу буюу Нинбо хотоос Жоушан хотын төмөр замын буудал хүртэл маш өндөр буюу 250 км/цагийн хурдтайгаар, 80 минутын дотор зорчих боломжтой болж байгаа бол одоогоор тус газрыг автобусаар 4.5 цаг, жижиг машинаар 2.5 цагт туулж байгаа юм.

Тус төсөл нь нийт 3,6 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд ирэх жилээс эхлэн хэрэгжиж 2025 онд дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж