Монголын парламентын түүхэнд хийсэн ажлаараа биш хийсэн хэргээрээ муухайгаар бичигдэж үлдэх хүн бол Д.Гантулга. Нэг нэрээ хоёр болгож, эцгийнхээ нэрийг "Бандааш"-аар сольсон тэрбээр УИХ-ын гишүүний сэнтийгээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөс аргагүй шахалтад орсон. Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчиндсэн гэх асуудал нь шүүхээр нэг тийшээ шийдэгдээгүй байхад 28 настай бүсгүйг хүчирхийлэхээр завдсан гэх дуулианд нэр холбогдоод байна.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр иргэн А-нь Д.Гантулгаас мөнгө нэхэж шантаажилж, хэрвээ өгөхгүй бол хүчиндүүлсэн гээд цагдаад өгнө, угаасаа чи муу нэртэй юм чинь гэх зэргээр дарамталсан байж болзошгүй аж.
Хэргийг нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст Х-2-3819 дугаартай хэрэг нээж, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өргөдлөөр шалгаж эхлээд буй юм байна.
М.ГАЛТ
Холбоотой мэдээ